Дөрвөн чиглэлд зам хаана

2023 оны 5 сарын 292023-05-29
Дөрвөн чиглэлд зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохионо. Жил бүрийн зургадугаар сарын 1 бол монголчуудын нэрлэж заншсанаар хүүхдийн баяр. Энэ өдөр уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд олон төрлийн үйл ажиллагаа зохиогдох тул дөрвөн чиглэлд зам хаахаар болжээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр 08:00-20:00 цаг хүртэл дараах чиглэлд авто машины хөдөлгөөнийг хязгаарлана. Үүнд:

  • Монголын Хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэний гудамж)
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
  • Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
  • Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
  • “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж).

Мөн Хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараах юм Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

2 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

2 өдрийн өмнө