Израилийн Батлан хамгаалах хүчин Йордан голын Баруун эргийн Женин хот дахь Палестины дүрвэгсдийн хуаран руу гэнэт дайрч, Израиль руу хийсэн довтолгоонд оролцсон байж болзошгүй сэжигтнийг баривчилж, энэ үеэр Палестины орон нутгийн дайчидтай буудалцжээ.
Палестины Эрүүл мэндийн албанаас мэдээлснээр, буудалцсаны улмаас нэг палестин хүн амиа алдаж, долоон хүн шархадсан байна.
Израилийн армийн мэдэгдэлд дурдсанаар, сэжигтнийг баривчлах явцад Палестины зэвсэгт хүчин Израилчууд руу хүчтэй гал нээж, цэргийн олон машин гэмтжээ. Үүний хариуд Израилийн арми эсрэг этгээд рүү гал нээсэн байна. Израилийн арми Женин хотоос ямар ч сэжигтэн баривчлаагүй ч зэвсэг, зэвсгийн эд анги, цэргийн хэрэгсэл хурааж авсан байна. Израилийн цэргүүд Йордан голын баруун эргийн бусад цэгүүдээс зургаан сэжигтэн баривчилжээ.
“Палестины Эрүүл мэндийн яамны мэдээнээс Times of Israel” сонин эш татан мэдээлснээр, амиа алдсан хүн бол 37 настай Ашраф Ибрахим байсан ажээ. Палестины мэдээллийн агентлаг мэдээлэхдээ, Ибрахим нь Палестины үндэсний эрхт байгууллагын тагнуулын ажилтан байсан гэв.