Японы засгийн газар сүүлийн үед батлан хамгаалах асуудлаар олон "жижиг үйлдэл" хийж байгаа юм. Тухайлбал, батлан хамгаалахын зардлын эх үүсвэрт тусгайлан авах арга хэмжээний тухай хуулийг Төлөөлөгчдийн танхим баталж, батлан хамгаалахын зардлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ НАТО зэрэг цэргийн эвсэлтэй харилцаагаа тасралтгүй бэхжүүлсээр ирсэн зэрэг янз бүрийн үйлдэл нь Японы олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ажээ.
Өчигдөр, /2023.05.30/-ны орой Японы 300 орчим иргэн Төлөөлөгчдийн танхимын өмнө эсэргүүцлийн жагсаал хийжээ. Тэд, Японы засгийн газраас батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, цэрэгжилтийг өргөжүүлэхээр оролдож байгаа нь Японы энх тайвныг эрхэмлэгч үндсэн хуулийг зөрчиж, өмнөх дайны сүүдрийн талаар эргэн бодохгүй байна гэжээ.
Түүнчлэн Японы нийгэмд үнийн өсөлт, орлого багатай иргэдийн амьжиргаа хүндэрч байгаа зэрэг асуудал тулгарч байна. Гэтэл засгийн газар ард түмний амьжиргааг дээшлүүлэхийн оронд батлан хамгаалахын зардалд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Ийм бодлого шийдвэрийг үнэхээр ойлгохын аргагүй гэж жагсагчид хэлж байв.