ОХУ, Финланд консулын газруудаа цөөрүүлэх шийдвэр гаргажээ

2023 оны 5 сарын 312023-05-31
ОХУ, Финланд консулын газруудаа цөөрүүлэх шийдвэр гаргажээ

ОХУ-ын ГХЯ /2023.05.30/-нд мэдэгдэл гаргалаа. ОХУ-ын ГХ-ийн яам Орост суугаа Финландын Элчин сайдыг дуудаж уулзсан байна. Оросын тал Финлянд дахь Оросын Элчин сайдын яамны Лаппенранта дахь албыг долоодугаар сарын 1-нээс хаах шийдвэр гаргаж, Петрозаводск, Мурманск хот дахь Финляндын Ерөнхий консулын газрын зөвшөөрлийг эргүүлэн татаж буйгаа мэдэгджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Оросын тал ийм шийдвэр гаргасан нь Финлянд улс ОХУ-ын эсрэг сөргөлдөх байр суурьтай хандаж, Орос, Финляндын харилцаанд ноцтой хохирол учруулсантай холбоотой юм. Финлянд улс хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг санаачилгатай зогсоож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасалдаж, хот, бүс нутаг хоорондын солилцоо, хил дамнасан хамтын ажиллагаа тасарч, агаарын болон төмөр замын харилцаа тасалдаад байгаа юм. Финлянд улс цэргийн эвсэлд орохгүй байх уламжлалт бодлогоо орхиж, Оросын эсрэг байр суурьтай НАТО-д элссэн. Финлянд дахь Оросын агентлаг, компаниудын хэвийн үйл ажиллагаа ч хохирол амссан. Финляндын эрх баригчид Оросын төлөөлөгчийн газрын ажилтнуудын эсрэг өдөөн хатгасан, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлээс урьдчилан сэргийлж чадаагүй юм гэжээ.

Санал болгох

Хятад улс хэзээд “Дэлхийн өмнөд”-ийн нэгэн гишүүн мөн

Энэ өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган дээр “Дэлхийн өмнөд”-ийн орнууд хөгжлийн хөрөнгө санхүүжилт, уур амьсгалын дулаарал, орлогын тэнцвэргүй байдал зэрэг олон томоохон сэдэвт анхаарал хандуулж байна

4 өдрийн өмнө
Азийн наадмыг 68 хэлээр дэлхийд түгээнэ

Ханжөүгийн Азийн наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ

5 өдрийн өмнө