Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийж, баталлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, С.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал, Ц.Даваасүрэн, Д.Цогтбаатар нарын санал эсрэг дарагдсан. Тэднээс С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар дэмжээгүй саналаа дарсан. Харин Н.Учрал, Ж.Батсуурь, Б.Дэлгэрсайхан нар санал хураалтаас хоцорсон тул автомат төхөөрөмж саналыг нь “дэмжээгүй”-д тооцсон илэрц өгчээ. Тэд хоцорч орж ирээд “дэмжсэн” саналаар бүртгэхийг УИХ-ын даргаас хүссэн тул протоколд тусгаж бүртгэсэн. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын тухайд дэмжсэн саналыг нь төхөөрөмж гацаж дэмжээгүйд тооцсон тул дэмжсэнээр тооцож бүртгэхийг тухайн үед нь хүссэн.