Д.ТОГТОХСҮРЭН: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг намууд дэмжсэн

2023 оны 5 сарын 312023-05-31
Д.ТОГТОХСҮРЭН: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг намууд дэмжсэн

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийж, баталлсан. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө. 

-----------------------

Тэрбээр, 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын хуулиар 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.  Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар хоёр нам олон удаа хэлэлцэж сүүлийн зургаан сарын хугацаанд яригдаж буй асуудал. Өнөөдрийн парламентын засаглалыг эрс өөрчлөх шаардлага байгаа тул маш том хуулийн өөрчлөлт юм.  Бид 2024 оны долдугаар сарын 1-ээс шинэ парламентын засаглалаар явна. Тиймээс 2024 оны төсөв тодотгох үед төсвийн зарцуулалт яригдах байх. Мэдээж гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой төсөв зардал тодорхой хэмжээнд нэмэгднэ. Гэхдээ тодорхой авч үзэх асуудлууд бий. УИХ-ын гишүүдийн тоо 126 болж байгаатай холбогдуулан техникийн болон ажиллах нөхцөл боломжийг хангахтай холбоотой ажлын хэсэг гарч тодорхой судалгаа хийж УИХ-д танилцуулна. 

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө