Камбож, Лаос, Тажикстан улсын төлөөлөгчид Улаанбаатарын туршлагыг судалж байна

1
2023 оны 5 сарын 302023-05-30
Камбож, Лаос, Тажикстан улсын төлөөлөгчид Улаанбаатарын туршлагыг судалж байна

Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн туршлагыг судлахаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикстан Улсын төлөөлөгчид манай улсад ирээд байна. Туршлага судлах уулзалт болж, нийслэлийн удирдлагууд хийгээд Монгол Улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газрын Орлогч дарга Бенуа Мейер-Биш болон дээрх улсын төлөөлөгчид оролцлоо.

НЗДТГ Швейцарын хөгжлийн агентлагтай 2007 оноос Нэг цэгийн үйлчилгээний төслөөс эхлэн олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, засаглал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг хэд хэдэн төсөл хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж, түншлэлийн харилцааг өргөжүүлсэн.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Швейцарын хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрт хамаарах гурван төслийн нэг болох Хотын засаглалыг сайжруулах төслийг тус агентлагийн буцалтгүй тусламжаар НЗДТГ, Азийн сантай хамтран 2015-2022 онд амжилттай хэрэгжүүлснийг онцоллоо. Тодруулбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүд зохион байгуулж, Хүний нөөцийн хөгжлийн төвийг байгуулан 2015-2022 онд давхардсан тоогоор нийт 20,933 албан хаагчийг сургалтад хамруулсан байна. Мөн 44 сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулах, дахин шинэчлэх, цахимжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлснээс гадна төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэний шинэчилсэн бүртгэлийн болон архивын үйлчилгээнүүдийг бүх хороонд шилжүүлээд байна.

Бизнес процессын дахин загварчлалын аргачлалаар нийслэлийн найман агентлагийн 20 үйлчилгээг цахимжуулсан нь төрийн үйлчилгээний цахим платформ e-Mongolia-ийн, бизнес эрхлэхэд шаарддаг зөвшөөрлийн үйлчилгээнүүдийг цахимжуулсан нь Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт иргэдийн санал асуулгыг цахим хэлбэрээр авч байгаа зэрэг үр дүн гарч буйг онцолсон юм.

Туршлага судлахаар ирсэн төлөөлөгчдийн зүгээс нийслэлийн төсөв болон цахим шилжилтийн үр дүнг сонирхож байгаагаа илэрхийлж байв. Тэр дундаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн хүрээнд төрийн үйлчилгээ Улаанбаатарт амжилттай цахим хэлбэрт шилжиж байгаа туршлагыг сайшаан, судлах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Швейцарын хөгжлийн агентлаг нь 2021 оноос Лаос, 2022 оноос Камбож, 2023 оноос Тажикстан Улсад төвлөрлийг сааруулах, засаглалыг сайжруулах, цахим засаглалыг дэмжих чиглэлээр томоохон төслийг эхлүүлээд байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох

Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван танилцуулсан юм

3 өдрийн өмнө
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан боллоо

3 өдрийн өмнө
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

3 өдрийн өмнө
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин хотод албан томилолтоор ажилласан. Томилолтын хүрээнд Тяньжин хоттой олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Тодруулбал, Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг хот, эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг шинэ суурьшлын Буянт-Ухаа бүсэд нэвтрүүлэхээр тохиролцсон

3 өдрийн өмнө