"Хятадын шинжлэх ухааны уран зөгнөл-2023" бага хурал Бээжингийн Ши Жиншань дүүргийн Шөүган паркт өчигдөр эхэллээ.
Шинжлэх ухааны мөрөөдөл, ирээдүйг бүтээнэ сэдвээр хийж буй энэхүү хурал 6-р сарын 4 хүртэл үргэлжлэх юм. Бага хурлын үеэр тусгай форум, шинжлэх ухааны уран зөгнөлт үзэсгэлэн, шинжлэх ухааны уран зөгнөлт үйл ажиллагаа, бага наадам гэсэн 4 чиглэлээр 40 гаруй арга хэмжээ зохион байгуулна.
Мөн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол, кино, телевиз, технологийн салбарын гадаад дотоодын мэргэжилтнүүдийг урьж, Хятад улсын шинжлэх ухааны уран зөгнөлийн хөгжлийг дээшлүүлэх талаар ярилцах юм.