Бага насны хүүхдэд хурдан морь унуулсан УЯАЧИД ял шийтгэв

1
2023 оны 5 сарын 302023-05-30
Бага насны хүүхдэд хурдан морь унуулсан УЯАЧИД ял шийтгэв

Баянхонгор аймгийн Прокурорын газраас тус аймгийн Хүрээмарал сумын иргэн "Ц” гэгч бага насны 12 настай "Д” гэх хүүхдээр өөрийн морийг хөлслүүлэх явцад "Д” нь мориноос унаж хэвлийн битүү гэмтэл, бөөрний язрал бүхий хүнд гэмтэл биедээ авсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иргэн "Ц” нь 2023 оны хоёрдугаар сарын 25-ний өдөр өөрийн их насны морийг хөлслөх зорилгоор 12 настай "Д” гэх хүүхдээр их насны морио унуулж улмаар уг хүүхэд мориноос унаж эрүүл мэнддээ бөөрний язрал, хэвлий битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл авсан байна.

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч "Ц” нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасан "....уралдаанч хүүхэд нь ....морины сунгаа бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд хамруулсан байна” мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 2.5.3-д засан " тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт” зэргээр хангасан байх заалтыг биелүүлээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд заасан насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх заалтыг тус тус зөрчиж хурдан морь унуулж түүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлд "Ц”-г гэм буруутайд тооцож, түүний хурдан морь уях эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

Мөн хохирогч "Д” хүнд гэмтэл авч эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн 14 сая төгрөгийг шүүгдэгч "Ц”-р Эрүүл мэндлийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч "Ц”д холбогдох хэргийг үйл баримтаас үзэхэд бага насны хүүхдээр хурдан морь унуулахад тавигдах стандарт хууль дүрмийн заалтыг нийт уяачид ягштал биелүүлж байх, хүүхдийг эрхийг хамгаалах ажлыг нэн түрүүнд тавих, энэ талаар Хүүхдийн төлөө байгууллагууд нь хяналт хангалтгүй тавьдаг зэргээс шалтгаалж уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж шүүх дүгнэж уг хэргийг шийдвэрлэлээ.

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

2 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө