"Долдугаар сарын 1-ээс 9 аймгийн тийзийн үнийг 70 хувь хүртэл бууруулна"

2023 оны 5 сарын 312023-05-31
"Долдугаар сарын 1-ээс 9 аймгийн тийзийн үнийг 70 хувь хүртэл бууруулна"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар инфляцыг богино хугацаанд бууруулах тухай асуудлыг хэлэлцсэн тухай  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. Тэрбээр, 

 -1.8 их наяд төгрөгийг төсвийн тодотголд оруулж байгаагаас хамаарч  инфляцад тодорхой хэмжээнд өөрчөгднө гэж тооцож байна. Үндэснй статистикийн хорооны  судалгаагаар инфляцад хоёр орчим хувийн нөлөөлөл үзүүлнэ гэж таамаглаж байна. Гэхдээ ямар бодлого хэрэгжүүлэхээс хамаарч энэ инфляцыг богино хугацаанд буулгах вэ гэх асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдсан. Гэхдээ үнийн өсөлттэй холбогдуулан  Шадар сайд С.Амарсайхан, Ч.Хүрэлбаатар болон ЗГХЭГ-ын дарга миний бие орсон ажлын хэсэг байгуулагдаж байна. Зах зээлд цэвэр өрсөлдөөнийг бий болгох замаар үнийн хөөрөгдлийг бууруулах арга хэмжээ авч ажиллана. Үүний тод жишээ нь агаарын тээврийн салбарт онгоц нисдэг есөн аймгийн тийзийн үнийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-70 хувь бууруулах шийдвэр гарсан. Үүнд  татвар төлөгчдийн мөнгөнөөс дэмжлэг өгөөгүй" гэлээ. 

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө