НҮБ Украины цөмийн байгууламжийн асуудлаар хуралдав

2023 оны 5 сарын 312023-05-31
НҮБ Украины цөмийн байгууламжийн асуудлаар хуралдав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хянан хэлэлцлээ. Энэ үеэр НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан, талууд яриа хэлэлцээг дахин сэргээх, атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг зөв зохистой шийдвэрлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх ёстой гэжээ.

Тэрээр цааш нь, Запорожье атомын цахилгаан станцын аюулгүй байдал нь Украины хямралын зөвхөн нэг хэсэг болно. Уг асуудалд нөлөөлөх чухал хүчин зүйл нь Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах хэтийн төлвөөс хамаарна. Талууд хамтын аюулгүй байдлыг бодолцож, яриа хэлэлцээг дахин сэргээх, атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг зөв зохистой шийдвэрлэх нөхцөл бүрдүүлэх ёстой. Нөлөө бүхий улс орнууд гал дээр тос нэмэхийн оронд хариуцлагатай, бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой болоод байна. Хятад улс энхийн хэлэлцээг ахиулж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

Гэн Шуан мөн, Украины хямрал үргэлжилсээр байгаа нь уг цөмийн байгууламжийн аюулгүй байдалд ноцтой сорилт авчирсан. Хятад зэрэг улс орныг багтаасан олон улсын хамтын нийгэмлэг удаа дараа сэрэмжлүүлж байгаа ч Запорожье атомын цахилгаан станц, түүний ойр тойронд цэргийн ажиллагаа гарсаар байгаа нь биднийг түгшээж байна гэжээ.

Санал болгох

Хятад улс хэзээд “Дэлхийн өмнөд”-ийн нэгэн гишүүн мөн

Энэ өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган дээр “Дэлхийн өмнөд”-ийн орнууд хөгжлийн хөрөнгө санхүүжилт, уур амьсгалын дулаарал, орлогын тэнцвэргүй байдал зэрэг олон томоохон сэдэвт анхаарал хандуулж байна

4 өдрийн өмнө
Азийн наадмыг 68 хэлээр дэлхийд түгээнэ

Ханжөүгийн Азийн наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ

5 өдрийн өмнө