Гэр бүлийн маргаанаас болж хоёр иргэн сураггүй болжээ

2023 оны 6 сарын 52023-06-05
Гэр бүлийн маргаанаас болж хоёр иргэн сураггүй болжээ

Ховд аймгийн Үенч суманд гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гарсан хүү сураггүй алга болсон байна.  Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр энэ сарын 2-ны 20:00 цагийн орчимд  16 настай иргэн Ө нь  гэрээсээ гарч яваад алга болсон тухай дуудлага энэ сарын 4-ны 07:45 цагт бүртгэгджээ. 

Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн алга болсон иргэнийг  эрэн хайх ажиллагааг 11:10- 21:50 цаг хүртэл “Хөх-Үзүүрийн шил”, Боомын-Өндөр, Хясааны-Ам зэрэг газраар үргэлжлүүлж байна. 

Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга баг, Угалзтийн голын цоорхой гэдэг газар энэ  сарын 03-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ц гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан иргэн Ц/37 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Угалзтийн голын цоорхой, “Мөсөн түрүүний-Эх гэдэг газраар  7 километрын  тойрогт зохион байгуулж байна.

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

3 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө