Дархан-Уул аймагт "Эрүүл Монгол хүн" үндэсний фестивал боллоо

2023 оны 6 сарын 62023-06-06
Дархан-Уул аймагт "Эрүүл Монгол хүн" үндэсний фестивал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон ДЭМБ-ын түүхт 75 жилийн ойд зориулан иргэд олон нийтэд эрүүл мэндээ дэмжин хамгаалах, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх, спортоор хичээллэхийн ач холбогдлыг таниулан сурталчлах зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний фестивалийг Дархан-Уул аймгийн төвд “Дархан-50” цогцолборын талбайд зохион байгууллаа.



Хүн амын дунд архи, тамхины хэрэглээ өндөр байгаа нь халдварт бус өвчнөөр өвдөх суурь шалтгаан болж байгаа бөгөөд архины зохисгүй хэрэглээний шууд ба шууд бус нөлөөний улмаас элэгний хатуурал, нойр булчирхайн үрэвсэл, элэгний хавдар зэрэг 200 гаруй өвчин эмгэг үүсдэг.



Манай улсад согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой эмгэгийн тархалт дэлхийн дунджаас гурав дахин их байна. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, амьдралын хэвшил, зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш эрүүл монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгааг дарханчууд дэмжиж буйгаа үндэсний фестивалийн үеэр илэрхийлж байлаа.



Энэ удаагийн фестивалийг тус аймгийн хэмжээнд Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар болон Төрийн болон Төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Санал болгох

ДАРХАН-УУЛ: Зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

Дэлхийн зүрхний өдөр өнөөдөр тохиож байна

1 өдрийн өмнө
Хөвсгөл аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нээгдлээ

Тус төв нь 0-17 насны хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээ, 18-аас дээш насны иргэдэд хүргэх тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр бүтэцтэй ажиллана.

4 өдрийн өмнө
Дархан-Уул аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нээгдлээ

Улсын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулж байна

16 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр  “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа. Тэрбээр  “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ийнхүү саяхан үүдээ нээсэн үйлдвэрээр зочилсон нь энэ юм.

22 өдрийн өмнө