“Улаанбаатар марафон-2023” олон улсын тэмцээн маргааш болно. Иймд өглөөний 06:00 цагаас орой 18:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Энэ өдөр дараах байршлуудад хамаарах томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт хамаарах “Бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарантуул-2” худалдааны төв амарна. Мөн Баянзүрх дүүрэгт хамаарах 100 айл барилгын материалын төв, “Да хүрээ”, “Цайз", “Шөнийн зах” зэрэг худалдааны төвүүд ажиллахгүй.
Б.ЦЭЦЭГ