Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 31-нд 23:30 цагт "Хүү бид хоёрыг зодчихлоо" гэх дуудлага бүртгэгджээ. Гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдогч этгээдийг эрүүлжүүлэх саатуулах төвд саатуулсан байна. Мөн хохирогч ээж, хүү хоёрыг түр хамгаалалтад авах саналыг цагдаагийн байгууллагаас тавьсан бөгөөд гэмтлийн зэргийг тодорхойлохоор шүүх шинжилгээний эмчийг томилон шалгалтыг ажиллагааг үргэлжлүүлж байна. Прокурорын байгууллагад хэрэгтнийг цагдан хорих саналыг хүргүүлжээ.
Тодруулбал, хэрэгтэн нь 5 настай дагавар хүү, хоёр сартай жирэмсэн эхнэр болон 70 настай төрсөн эцгийгээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учир эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна. Гэвч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд 6-р сарын 1-ний өглөө эрүүлжүүлэхээс гарч, сул чөлөөтэй явж байгаа учир хохирогчдын ар гэрийнхний зүгээс түүнийг яаралтай цагдан хорих хүсэлтэй байгаа юм.