Дараах байршлуудад зам хаана

2023 оны 6 сарын 22023-06-02
Дараах байршлуудад зам хаана

Жил бүр амралтын нэг өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэдэг. Уламжлал ёсоор энэ жил тавдугаар сарын 27-нд товлосон ч хойшилсноор ийнхүү маргааш болох гэж байна.

Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр дараах байршлуудад зам хаагдна. Үүнд, 

  • Д. Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Төмөрчний гудамж,
  • Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Токиогийн гудамж,
  • Сансарын туслах замаар
  • Энх тайвны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар,
  • Чингисийн өргөн чөлөөний
  • Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг хязгаарлана.

Мөн өдөр “Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулан холбогдох албаны хүмүүс дараах мэдээллийг өглөө.

“Улаанбаатар марафон-2023” тэмцээнд оролцогчдын бүртгэлийн хугацааг өнөөдөр 17:00 цаг хүртэл сунгажээ. Өглөөний 06:00 цагаас зам хязгаарлаж 09:00 цагаас Сүхбаатарын талбайд оролцогчид цуглана. Тэмцээнд оролцогчид 10:00 цагаас гараанаас гарах юм байна.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

2 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө