Нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно

2023 оны 6 сарын 22023-06-02
Нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно

Автомашингүй өдөр нийслэлийн төв замаар буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарладаг. Үүнийг дагаад нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт ордог. Үүнтэй холбогдуулан холбогдох албаны хүмүүс дараах мэдээллийг өглөө.

Нийтийн тээврийн маршрутын тухайд 40 чиглэлийн 439 автобусны чиглэлд өөрчлөлт орох нь.

Нийтийн Тээврийн Газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: 

-Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт өглөөний 06:00 цагаас орой 19:00 цаг хүртэл үргэлжилнэ. Үүнээс хойш хэвийн горимоор үйлчилнэ. Автомашингүй өдөр тохиож байгаа тул баруун-зүүн, зүүн-баруун чиглэлд зорчиж буй иргэд нийтийн тээврээр их тойруугийн зам болон баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам хүртэл хөдөлгөөнд оролцно гэсэн үг. Мөн Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдаж байгаа тул зарим троллебусны чиглэл хаагдаж байгаа. Үүнд Т2-5 шар Ботаник, Т5, Т63Б зэрэг чиглэл хаагдна.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

2 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө