Макаогийн форум эхэллээ

2023 оны 6 сарын 22023-06-02
Макаогийн форум эхэллээ

Олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын дээд хэмжээний чуулга уулзалтын 14 дэх удаагийн форум зургаадугаар сарын 1-нд Макаод нээгдэв. Форумд 60 гаруй улс орон, бүс нутгийн 700 гаруй байгууллагын 3000 гаруй төлөөлөл оролцжээ.

Форумын үеэр 40 гаруй тусгай арга хэмжээ зохиож, салбарын халуун цэгүүд, сүүлийн үеийн анхаарал татсан сэдвүүд, дэлхийн хамтын ажиллагааны ололт амжилт, боломжуудын талаар ярилцаж, дэд бүтцийн салбарын ногоон, тогтвортой хөгжлийг цогцоор нь харуулж, дэлхийн дэд бүтцийн салбарын тогтвортой хөгжлийг хурдасгах шинэ кинетик эрчим хүч, шинэ замыг хамтдаа судлах талаар тохиролцов.

Олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын дээд хэмжээний форум нь 2010 онд БНХАУ-ын Худалдааны яамны зөвшөөрлөөр байгуулагдаж байв. Форумыг тус салбарынхан санал солилцох, мэдээлэл олж авах, боломжуудыг нээх, хамтын ажиллагааг эрэлхийлэх олон улсын мэргэжлийн индэр болгох зорилготой юм. 2012 оноос хойш Олон улсын дэд бүтцийн форум Макао хотноо 11 жил дараалан зохиогдож байна.

Санал болгох

Хятад улс хэзээд “Дэлхийн өмнөд”-ийн нэгэн гишүүн мөн

Энэ өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган дээр “Дэлхийн өмнөд”-ийн орнууд хөгжлийн хөрөнгө санхүүжилт, уур амьсгалын дулаарал, орлогын тэнцвэргүй байдал зэрэг олон томоохон сэдэвт анхаарал хандуулж байна

4 өдрийн өмнө
Азийн наадмыг 68 хэлээр дэлхийд түгээнэ

Ханжөүгийн Азийн наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ

5 өдрийн өмнө