“Гүнээсээ хайрлая” аян Улаанбаатар марафонд хоёр дахь жилдээ оролцоно

2023 оны 6 сарын 22023-06-02
“Гүнээсээ хайрлая” аян Улаанбаатар марафонд хоёр дахь жилдээ оролцоно

Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах  "Гүнээсээ хайрлая" мэдээллийн аяныг Усны газар, Монголын Гидрогеологичдын холбоо, Галба-Өөш Долоодын сав газрын захиргаа, ШУТИС-ын ГУУС-ын Геологи, Гидрогеологийн салбар, “Оюу толгой” компани хамтран зохион байгуулж, хоёр дахь жилдээ Улаанбаатар олон улсын марафонд оролцох гэж байна. “Гүнээсээ хайрлая" аяны хүрээнд “Оюу толгой” компанийн хоёр зуу гаруй ажилчид Улаанбаатар марафонд гүйх юм.

“Гүнээсээ хайрлая” аян нь газрын доорх усны талаарх бодит мэдээлэл, хэрэглээ, Монгол Улсын усны нөөцийн талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагын судлаач, зөвлөхүүдтэй   хамтран өөрсдийн цахим хуудаснууд, хэвлэлийн төлөөллүүдээр дамжуулан өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон нийтэд хүргэсэн юм. Өнгөрсөн оны 11 сард 40 гаруй бүтээлч залуусыг хамруулан, менторуудтай хамтарсан феллов хөтөлбөр зохион байгуулж, хөтөлбөрийн хүрээнд ирсэн бүтээлүүдийн үзэсгэлэнг олон нийтэд толилуулсан. 

2023 онд аяны хүрээнд усны ухаалаг хэрэглээг бий болгох, нийслэл хот дахь цэвэр усны хэрэглээ өндөртэй албан байгууллагуудад усны зохистой хэрэглээний сайн туршлагыг таниулах танин мэдэхүйн баримтат цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөөд байна.

350926763_206275868969289_207901618174912552_n.jpg

Зургаадугаар сарын 3-нд болж буй Улаанбаатар олон улсын марафоны үеэр “Гүнээсээ хайрлая” аяны асарт хүрэлцэн ирж,  аяны дэлгэрэнгүй тухай мэдээлэлтэй танилцан, газрын доорх ус, усны хэрэглээний  талаарх асуулт хариулт, тэмцээнд оролцож сонирхолтой бэлгүүд хожоорой.   

 

Асрын байршил:  Чингисийн талбайн урд, Blue Sky зочид буудлын зүүн хойно байрших "Гүнээсээ хайрлая" асар 

 

Холбогдох холбооснууд

 Албан ёсны цахим хуудаснууд:  

 

  

Холбогдох дугаар: +976 88087758 , + 976 88897182 

Санал болгох

Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван танилцуулсан юм

3 өдрийн өмнө
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан боллоо

3 өдрийн өмнө
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

3 өдрийн өмнө
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин хотод албан томилолтоор ажилласан. Томилолтын хүрээнд Тяньжин хоттой олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Тодруулбал, Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг хот, эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг шинэ суурьшлын Буянт-Ухаа бүсэд нэвтрүүлэхээр тохиролцсон

3 өдрийн өмнө