“М банк” нийгмийн хариуцлагын хүрээнд “M cares” хөтөлбөрийг хэрэгжүүллээ

2023 оны 6 сарын 22023-06-02
“М банк” нийгмийн хариуцлагын хүрээнд “M cares” хөтөлбөрийг хэрэгжүүллээ

"М банк" тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн хариуцлагын “M cares” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. "M cares" хөтөлбөрийн хүрээнд Үндэсний дээд лигийн М Гарьд багтай хамтран Нийслэлийн СХД-ийн 1, 7 хороонд байрлах 42, 162, 105, 149-р сургуулийн 6-9 ангийн нийт 80 гаруй хүүхдийг хамруулан спортын арга хэмжээг зохион байгууллаа.

M cares нь мэргэжлийн тамирчдаар хүүхдүүдэд дуртай спортоороо дамжуулан өөрийн оюун санаа, бие махбодын эрүүл мэндийг дэмжих талаар ойлгуулж, зөвхөн мэргэжлийн тамирчин болж амжилт үзүүлэх нь спортын эцсийн цэг биш, харин өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь чухал гэдгийг ойлгуулах зорилготой юм.

"M CARES" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ҮЕ ШАТТАЙ ОЛОН АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

5.jpg

“М банк”-ны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн: “Дэлхий дахин SDG буюу Тогтвортой хөгжлийн зорилтод илүү анхаарч, хүн бүр цаашлаад бизнес, байгууллагууд уг зорилтыг биелүүлэхийн тулд урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. М банкны хувьд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа ч тогтвортой хөгжлийн бодлогын хүрээний ажлуудаа эхлүүлж “M care” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Бид хэрэглэгчийнхээ санхүүгийн найз байж, санхүүгийн эрүүл мэндэд анхаарахаас гадна байгаль, хүрээлэн буй орчиндоо санаа тавих нь бидний эрмэлзэл. Тиймээс M care хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ удаа бид сагсан бөмбөгөөр дамжуулан хүүхдийн бие бялдар, зан төлөвшил болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр зорьж Үндэсний дээд лигийн М Гарьд багтай хамтран хагас өдрийн үйл ажиллагааг зохион байгууллаа” гэсэн юм.

4.jpg

Нийслэлийн ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Г.Хулан: “Өөрийнхөө дэмждэг М Гарьд багийнхантай хамт нэг өдрийг спортоор хичээллэж өнгөрүүлсэндээ баяртай байна. Аав, ээж маань намайг сагс тоглохыг хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн би өөрөө дуртай. Бидний хүсэл сонирхлыг хүндэтгэж, өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаад баярлалаа. Хүүхдүүдийн хүсэл сонирхлыг төрүүлж, дуртай тамирчинтайгаа тоглох боломжийг бий болгож өгсөнд маш их баяртай байна” гэлээ.

Мөн хүүхдийн баяртай холбогдуулан М банкны зүгээс хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд шинээр  гаргасан “хүүхдийн хадгаламж”-ийн эрх бэлэглэсэн юм.

3.jpg

2.jpg

1.jpg

Санал болгох

“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа билээ

6 өдрийн өмнө
Чингис хаан  хамтлагийн тоглолтод алтан үеийнхэн "амилна"

Монголын рок урлагт өөрийн гэсэн нэр, мөртэй “Чингис хаан” хамтлагийнхан бүрэн хэмжээний тоглолтоо тун удахгүй хийх гэж байна. Тоглолт энэ сарын 16-нд болох талаар “Оn Off” продакшны захирал С.Ононбат хэллээ.

13 өдрийн өмнө
АПУ ХК "Ногоон дадалт малчид" мэдлэгжих аян эхлүүллээ

Хүнсний аюулгүй байдал, хангамжийг тогтолцоогоор нь сайжруулах үндэсний хөдөлгөөний хүрээнд АПУ ХК ‘Ногоон Дадалт Малчид’ мэдлэгжих аяныг эхлүүллээ

17 өдрийн өмнө