Тусгаар улсуудын Хамтын Нөхөрлөлийн (ТУХН) -ын Үндэсний аюулгүй байдал, тагнуулын байгууллагын удирдагчдын зөвлөлийн 52 дугаар хуралдаан өчигдөр Беларусийн нийслэл Минск хотноо эхэлжээ.
Хурлаар аюулгүй байдлын асуудал хэлэлцэж, олон улсын терроризм, хэт даврагч үзэл буюу экстремизмд цохилт өгөх, галт зэвсэг, хар тамхины хууль бус наймаатай тэмцэх, худал мэдээлэл цацах зэрэгтэй хамтран тэмцэх талаар ярилцсан байна.
ТУХН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Сергей Лебедев, аюулгүй байдлын талаарх санаачилгыг боловсруулж дэмжихэд олон улсын байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хурлын үеэр ОХУ-ын аюулгүй байдлын албаны дарга Александр Болтников, Гадаад тагнуулын газрын /SVR/ дарга Сергей Нарышкин нар барууны орнууд Украиныг дэмжиж бүс нутгийн тогтворгүй байдлыг алдагдуулж байна гэж буруушаажээ.
Беларусийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Иван Тертелий хэлэхдээ, Америк болон тэдний холбоотнууд ТУХН -ын интеграцийн үйл явцад саад учруулж байгаа бөгөөд манай гишүүн орнуудын хооронд өдөөн хатгалга хийж, бидний дотоодод, тэрчлэн ойр тойронд хурцадмал байдал үүсгэж, ТУХН-ийг задлахыг эрмэлзэж байна. Иймд бид үүнээс сэргийлэх шаардлагатай болоод байна гэжээ.