Батлан хамгаалах салбар "Шүгэл" ажиллагаанд манлайлан оролцож байна

2023 оны 6 сарын 22023-06-02
Батлан хамгаалах салбар "Шүгэл" ажиллагаанд манлайлан оролцож байна

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар “2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолыг баталсан. Тус тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авлигатай тэмцэх 5 Ш үйл ажиллагаа”-ны нэг болох “Шүгэл” ажиллагааны талаарх аяныг Авлигатай тэмцэх газраас 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй.

Тус аяныг батлан хамгаалах салбар идэвх санаачилгатай дэмжиж, манлайлан оролцож байна. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-аас “Гэр бүлийн төлөө нэгдье”, “Авлигын эсрэг нэгдье” үйл ажиллагааг 6 дугаар сарын 1-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгуулсан юм. Мөн Зэвсэгт хүчний 084, 124 дүгээр ангийн хамт олон “Авлигын эсрэг нэгдье, бид хамтдаа” шторк бүтээж, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тэгвэл энэ сарын 3-ны өдөр “Олон улсын марафон гүйлт” болон “Авлигын эсрэг нэгдье” үйл ажиллагааг сурталчлах аянд ҮБХИС-ийн 100 гаруй оюутан, сонсогч оролцох юм.

3 хүн нарын зураг байж магад

6 хүн нарын зураг байж магад

 

 

 

 

 

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө