Монгол-Хятад-Оросын Худалдаа эдийн засгийн XVI нэгдсэн чуулган болж байна. Энэ удаагийнх "Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагаа ба түншлэл" сэдвийн хүрээнд хоёр өдөр /2023.06.08-09 / хуралдах юм. Энэ үеэр:
- Эдийн засгийн коридор,
- Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломж,
- Чөлөөт бүс,
- Хөдөө аж ахуй,
- Аялал жуулчлалын салбарын хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.
Улаанбаатарт зохион байгуулж буй гурван улсын хамтарсан хэлэлцүүлэгт нийт 100 гаруй төлөөлөгч оролцож байна.
Б.ЦЭЦЭГ