Хятадын Мотоциклтэй аялагчид Монголыг зорьж байна

2023 оны 6 сарын 82023-06-08
Хятадын Мотоциклтэй аялагчид Монголыг зорьж байна

Монгол улсын "Цайны зам хээрийн салхи” олон улсын мото спортын 7 дахь наадамд оролцох аялалын багийнхан Эрээний авто боомтоор хил гарахад Өвөр Монголын хилийн шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Эрээний салбар “Бүс ба зам"-ын тусгай гарцаар шуурхай нэвтрүүлжээ.

"Цайны зам хээрийн салхи" уралдаанд Бээжин, Жилинь, Шаньдүн зэрэг 7 муж, хотын 34 мотоциклчин оролцох бөгөөд, багийн гишүүн 42 аялагч явж байна. 2018 онд болсон олон улсын мото спортын "Цайны зам хээрийн салхи" 4 дэх удаагийн наадамд оролцож байсан Бээжингийн Тү Чанхун Монголд очиж ахин уралдахаар сэтгэл догдлон морджээ.

Аялалын багийн гишүүдийн болон мотоциклийн мэдээллийг түрүүлэн бүртгэж, “Бүс ба зам”-ын тусгай гарцаар шуурхай нэвтрүүлж, цаг хугацаа хэмнэж өгсөнд талархаж байна гэж жуулчлалын компанийн ахлах Сүнь Хао хэлсэн байна.

Эрээн хотын боомт зорчигч тээвэр сэргээсэн өдөр 800 гаруй хүн хил нэвтрүүлж байсан бол эдүгээ өдөрт дунджаар 4500 хүн хилээр орж гарч байна. Өчигдрийн /6 сарын 7/ байдлаар Эрээн боомтоор нийт 400 мянган хүн, 78 мянган машин унааг хилээр нэвтрүүлээд байна.

Эрээний хилийн шалгалт хорио цээрийн ерөнхий газрын Хилийн шалгалтын хэлтсийн дарга Лю Чанхао хэлэхдээ, Хятад Монголын хил дамнасан аялал жуулчлал хурдацтай сэргэж буй өнөөгийн нөхцөлд бид жуулчлалын групптэй холбогдож, хилээр шуурхай нэвтрүүлэх гарц бэлэн болгож тав тухтай үйлчлэхийг зорьж байна гэжээ.

可能是包含下列内容的图片:3 位用户和文字

可能是包含下列内容的图片:10 位用户、小摩托车、摩托车和文字可能是包含下列内容的图片:4 位用户、摩托车、小摩托车、马路和文字

可能是包含下列内容的图片:7 位用户、摩托车和文字

 

Санал болгох

Хачико 100 нас хүрлээ

Акитаинү үүлдрийн нэгэн бяцхан гөлгийг төрснөөс хэдхэн өдрийн дараа Токиогийн ойролцоо Шибүяа дүүрэгт орших шинэ эзнийд нь авчирсан байна.

2 өдрийн өмнө
Тамгагүй төр жүжиг "Өвөрмонголчуудад нөлөөлнө" гэж тоглолтыг цуцалжээ

БНХАУ-ын Өвөрмонголын Ордос хотын Эзэн хорооны театрт 19-21-ны өдрүүдэд 3 хоног туршид Тамгагүй төр жүжгийг тоглохоор бэлтгэж байв

4 өдрийн өмнө
“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа билээ

12 өдрийн өмнө