Олон Улсын хөдөлмөрийн бага хурлын 111 дүгээр ээлжит чуулган болж байна

2023 оны 6 сарын 72023-06-07
Олон Улсын хөдөлмөрийн бага хурлын 111 дүгээр ээлжит чуулган болж байна

Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 111 дүгээр чуулган Швейцарын Холбооны Улсын Женев хотноо эхэллээ. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй манай улсын гурван талын төлөөлөгчид буюу Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл, бусад нийгмийн түнш байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Энэ жилийн Чуулган цар тахлын дараагаар буюу эдийн засгийн сэргэлт хийх, хөдөлмөрийн ертөнц дэх дижитал, шинэ ур чадвар, дадлагажилт, хөдөлмөр эрхлэлтийг хамгаалахад чиглэн дэлхий нийтээрээ хүчин зүтгэж буй үед зохиогдож байна. Чуулганы арга хэмжээнд 187 гишүүн улсын Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 4000 гаруй төлөөлөгчид оролцож, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, үйлдвэрлэлийн бодлого, технологид суурилсан байгаль орчинд ээлтэй шударга нийгэм ба эдийн засгийн өсөлтөд чиглэсэн шилжилт, түүнд чиглсэн зохистой хөдөлмөр эрхлэлт, эрх тэгш нийгмийн төлөөх шударга даяарчлал, дадлаган хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр хамгаалал зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.  

Чуулган зургаадугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх ба 14,15-нд  “World of Work” сэдэвт дээд хэмжээний уулзалт зохиогдохоос гадна Санхүү, Хэрэгжилт ба тайлагналт, Стандарт зэрэг үндсэн хороодын хуралдаанууд тус тус болох юм.

Манай улсын 3 талын төлөөлөгчдийн тэргүүн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар 06 дугаар сарын 06-ны өдөр Нэгдсэн хуралдаанд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Захирлын тавих үндсэн илтгэлийн хүрээнд үг хэлж, Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ.   

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө