Малайзын Эрүүл мэндийн сайд мэдэгдэл хийлээ. Малайзын засгийн газраас "Нийгмийн эрүүл мэндийн салбар дахь тамхины хяналтын тухай" хуулийг парламентэд өргөн барина. Төсөлд 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн Малайзын иргэд утаат болон электрон тамхи татахыг хориглохоор тусгаж байгаа аж.
Залиха цааш нь хэлэхдээ, засгийн газрын хуралдаанаас уг хуулийн төслийг дэмжихээ илэрхийлсэн. Энэ сарын 12-нд парламентын доод танхимын анхны хэлэлцүүлэгт оруулахаар өргөн мэдүүлнэ. Хэрэв анхны хэлэлцүүлгээр батлагдвал, дараагийн алхамд Эрүүл мэндийн газар, парламенттай хамтран хууль тогтоох талаар зөвлөлдөнө. Хэрэв парламентийн дээд болон доод танхим энэ хуулийн төслийг баталбал, 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүст тамхи, түүнтэй холбоотой бүтээгдэхүүн худалдах, мөн тэд худалдан авах, хэрэглэхийг хориглоно. Гэхдээ зөвхөн тамхи хадгалах тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болохгүй. Хууль зөрчсөн нөхцөлд тооцох хариуцлага нь торгууль, эсвэл олон нийтэд тустай ажил хийхээр тусгасан гэжээ.