КУЗ: Кино хийдэг хүн бүрт санхүүжилт олгох боломжгүй

2023 оны 6 сарын 72023-06-07
КУЗ: Кино хийдэг хүн бүрт санхүүжилт олгох боломжгүй

Кино урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалт энэ онд хоёр удаа зохион байгуулж буй. Тус сангийн сонгон шалгаруулалт эхэлсэнтэй холбогдуулан Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус зөвлөлийн мэдээлснээр сонгон шалгаруулалт тавдугаар сарын 31-нд эхэлсэн бөгөөд нийт 67 төслөөс 11-д нь тодорхой хувийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ талаар зөвлөлийн гишүүн Түмэн-Өлзий хэлэхдээ “Сонгон шалгаруулалтаар дэмжсэн бүтээлүүдийг хоёр төрлөөр санхүүжүүлнэ.Нэгдүгээрт, буцаан олгох буюу эргэн төлөх нөхцөлтэй. Мөн буцаан олгохгүй. Эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн төслүүд хэрэв хугацаандаа бүтээл туурвихгүй бол мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй” гэлээ.

Түүний хэлснээр сонгон шалгаруулалтаар дэмжсэн төсөлд кино продакшн, уран бүтээлчидтэй хатуу гэрээ байгуулж байгаа аж. Сонгон шалгаруулалтаад дэмжсэн бүтээлүүдийг эргэн төлөгдөх болон буцаан олгохгүй гэсэн хоёр төрлөөр санхүүжүүлэх юм.

Кино урлагийг дэмжих санд улсын төсвөөс жилд 10 тэрбум төгрөгийг суулгаж буй. Үүний таван хувь буюу таван тэрбум нь зээл.

Мөн дөрвөн төрлөөр уран бүтээлчдийн төслийг сонгон шалгаруулж, дэмжин ажиллах аж. Гэвч өнгөрсөн жил туссанд нэг тэрбум 454 сая  төгрөгийг Засгийн газар олгосныг кино урлагийн зөвлөлийнхөн тайлбарласан.

Сонгон шалгаруулалтыг дөрвөн төрлөөр явуулж байгаа аж. Үүнд,

  • Кино бүтээх төсөл
  • Кино наадам сургалт зохион байгуулах төсөл
  • Кино наадам болон сургалтад оролцох төсөл
  • Хамтарсан кино төсөл

Уран бүтээлчдийн тухайд хамгийн чухал нь төсөл болохыг зөвлөлийнхөн сануулсан. Энэ талаар Түмэн-Өлзийн үргэлжлүүлэн ярихдаа “Кино авъяас дээр тогтдог ч зохиолын чанар харна.Кино төсөл бичих нь өөрөө олон улсын стандарттай. Иймд хамгийн том шалгуур нь төслөө хэрхэн бичихээс шалтгаална гэсэн үг. Хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад 100 гаруй хүн оролцсон. Бидний зүгээс кино төсөл хэрхэн бичих тухай,  стандарт хангасан баримт бичиг бүрдүүлэх талаарх сургалт амижлттай болсон. Тиймээс ирэх төслүүд баримт бичгийн хувьд маш чамбай болох болов уу” гэлээ. Энэ удаад цуврал кинонд санхүүжилт олгохооргүй шийдвэрлэжээ.

ХАР БАРААН КИНОГ ДЭМЖИХГҮЙ

зурага.jpg

Мөн сонгон шалгаруулалтад  тэнцэхгүй бүтээлүүдийн тухайд зөвлөлийн гишүүн Н.Ганхуягийн хэлснээр дараах утга агуулга харуулсан бол дэмжлэг авахгүй нь. Үүнд,

  • Монгол Улсын нэр хүндэд сөргөөр хандсан
  • Хүчирхийлэл, аллага илт харуулсан
  • Монгол хүний үнэ цэн үнэлэмжийг бууруулсан
  • Уламжлалт ахуй соёлыг гутаан доромжилсон,
  • Байгаль ус ургамал ан амьтанд хүнлэг бусаар хандсан,
  •  Бэлгийн гаж үйлдэл ижил хүйстний амраглалыг дэмжсэн бүхий
  •  Архидалт тамхидалт сурталчилсан шинжтэй бүтээл, мөн мансуурах чиглэлийн бодис хэрэглэх, харуулсан зэрэг багтжээ.

Тэр ярихдаа “Монголын кино мэргэжлийн болон сонирхогчийн гэсэн хоёр түвшинд кино бүтэж байна. Бид мэргэжлийн киног дэмжинэ. Өндөр ур чадвартай хийгдэх магадлал, ирээдүйтэй шилдэг баг. Мэдээж залуу уран бүтээлчдийг дэмжинэ. Төслийн бүтээлүүд дотор дээрх агуулгатайбол дэмжлэг авахгүй шүү” гэлээ. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Манай сонгон шалгаруулалтад КУЗ-ийн гишүүд яавал шударга зарчимч байр сууринаас шалгаруулах талаар шүүн хэлэлцэж сонгосон. Кино хийдэг бүрт төсөл өгөх аргагүй. Манайд маш олон уран бүтээлч кино хийж байгаа. Энэ бол эхний шатанд сонгон шалгаруулалт хийсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр киног дэмжихгүй, зарим төсөл өгөөгүй хүмүүс яагаад намайг дэмжээгүй вэ гэдгийг ч сошиалаар цацсныг харсан. Кино уран бүтээлчид сайн ойлгох хэрэгтэй гэсэн юм.

Б.ЦЭЦЭГ

 

 

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

2 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө