Д.АМАРБАЯСГАЛАН: Эрэлт, хэрэгцээтэй мэргэжлийг жил бүр зарлана

2023 оны 6 сарын 72023-06-07
Д.АМАРБАЯСГАЛАН: Эрэлт, хэрэгцээтэй мэргэжлийг жил бүр зарлана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Мэдээллийн эхэнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. 

----------------------------

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Засгийн газрын хэрэгжүүлж буй шил ажиллагааны хүрээнд тусгай сангуудын үйл ажиллагааг ил тод болгох ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангийн асуудал олон нийтийн дургүйцлийг хүргэлээ, өнгөрсөн өдрүүдэд. Цаашид сангуудын үйл ажиллагааг хэрхэн олон нийтэд нээлттэй, ил тод болох вэ зэрэг асуудлыг төлөөлүүлэн загварчлал гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Боловсролын зээлийн сангийн асуудлыг хоёр түвшинд авч үзэх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. 

Нэгдүгээрт, Боловсролын зээлийн сангаар Монгол Улсын төр, хувийн хэвшил дэлхийд дээгүүрт үнэлэгддэг сургууль мэргэжлээр боловсрол эзэмших, тэтгэлэг өгөх нь байх ёстой зүйл. Энэ үнэлгээг хувийн хэвшлийн байгууллагын процессын үйл ажиллагааг сайжруулдаг бизнесийн компани гаргасан. 

Хоёрдугаарт: Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр гадаадад их дээд сургуульд сурахдаа амьдралын боломжгүйн улмаас зээл авч суралцах, эргэн зээлээ төлдөг байх нөхцлийг хэрхэ хийх вэ гэдэг нь яригдаж байна. 

Олон нийтийн бухимдлыг төрүүлж буй боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны ил тод байдал, төрөөс тавьсан шаардлага шалгуурыг хангасан эсэх нь ямархуу байдалтай байгаа эсэх нь анхаарал татаж эхэлж байна гэдгийг мэргэжлийн байгууллага дүгнэсэн. Боловсролын зээлийн сан нь үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Засгийн газраас ямар боловсон хүчнийг бэлтгэх ёстой вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Их дээд сургуулиудыг ТОП гэж нэрлэж байгаа ч зарим төрлийн  мэргэжил нь ТОП-100-д багтдаггүй юм байна.

Засгийн газар цаашид боловсролын хуулиар дамжуулан хэрэгцээтэй байгаа  мэргэжлийг жил бүр зарлана. Үүний дагуу тэтгэлэгт тэнцсэн хүмүүст олгох, үүнийг ил тод болгох хэрэгтэй.

Яг үнэндээ өнөөдөр иргэн Боловсролын зээлийн сангаас зээл авахын тулд 11 шат дамжлага дамжиж байна. Үүний тав нь Боловсрол шинжлэх ухааны яам, дөрөв нь Боловсролын зээлийн сан, хоёр нь банкны түвшинд. Энэ бүгд хүний оролцоотой байсан байгаа юм.  Тиймээс хүний оролцоогүй шаардлага хангасан иргэн тэтгэлэг авах боломжийг нь бүрэн нээе. Иргэн бүхэн нээлттэй сонгон шалгаруулалтаар төрийн зээлийн тэтгэлэг авах нь зөв. Засгийн газраас боловсролын зээлийн сангийн зээлийн үр нөлөөг иргэн бүр тэгш авах эрхтэй. Тиймээс биш Боловсролын зээлийн санг байхгүй болгох ёсгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 25 санг ил тод болгоно гэлээ. 

Б.ЦЭЦЭГ

 

 

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө