АЗЗА-ын 20 компанийг нэгтгэж 38 тэрбумаар үнэлэв

2023 оны 6 сарын 72023-06-07
АЗЗА-ын 20 компанийг нэгтгэж 38 тэрбумаар үнэлэв

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар АЗЗА-ын компаниудыг хооронд нь нэгтгэх шийдвэр гаргалаа. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “20 аймагт үйл ажиллагаа явуулж буй АЗЗА-ын компаниудыг нэгтгэж байгаа нь тус бүрдээ 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй автозам засвар арчлалтын компаниуды IPO гаргах үйл ажиллагааг Хөрөнгийн биржээр дамжуулан сонирхох бизнес эрхлэгч, иргэд ховор байна. Яагаад гэвэл өөрөө ашигтай ажиллах боломжгүй компаниудын хувьцааг иргэд сонирхохгүй байна. Тиймээс олон компанийг нэгтгэсний үндсэн дээр хувьцаа гаргахаар шийдвэрлэлээ. 20 АЗЗА компанийн ердөө нэг нь л Сэлэнгийн АЗЗА ашигтай ажиллаж байна. Тэгэхээр төрийн бүтээмжийг дээшлүүлж илүү үр ашигтай болгоход анхаарал хандуулна” гэв. Түүний мэдээлснээр өнөөдрийн байдлаар АЗЗА  нийт 20 компани 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болгон өөрчилж байгаа юм байна. 

АЗЗА-ын компаниудыг нэгтгэснээр, 

  • Энэ чиглэлийн бизнес эрхлэгчид хөрөнгө оруулах
  • компанийн үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. 

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө