Х.НЯМБААТАР: "Шувуу" ажиллагаагаар нэмж 12 хүн авчирна

2023 оны 6 сарын 72023-06-07
Х.НЯМБААТАР: "Шувуу" ажиллагаагаар нэмж 12 хүн авчирна

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр,

-2023 оныг Засгийн газар Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 5Ш төлөвлөгөөг гаргаж ажиллаж байгаа. Үүний нэг “Шувуу” ажиллагааг миний бие ахалж байна. Уг үйл ажиллагааны үндсэн агуулга нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан хэрэгт шалгагдах ёстой этгээдүүдийг эх оронд нь авчирч мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжүүлэх, шүүхэд шилжүүлэх үндсэн зорилготой. Бид анх 92 хүний асуудлыг танилцуулсан. Энэ нь авлига албан тушаалын болон бусад хэргээр шалгагдах явцад оргон зайлсан. Энэ тоо өсч 127 хүнийг авчирч шувуу ажиллагааны хүрээнд тасралтгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулах, харилцан мэдээлэл солилцох үүрэг бүхий улс орнуудтай хамтран ажиллаж авчрах чиглэлд тодорхой ажил хийнэ гэдгийг хэлж байсан.

Өнөөдрийн байдлаар “шувуу” ажиллагааны хүрээнд интерполын зар, улаан буланд 22, хөх буланд зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжлуулж байна.

Зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар улаан булант зар мэдээгээр 3, хөх буланд зар мэдээгээр 42 хүн нийт 45 хүнийг олж тогтоосон. Үүнээс мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагаас олж тогтоон авчирсан 5 хүн байгаа. Авлига албан тушаалын болон бусад хэрэгт холбогдсон гэсэн үг. Мөн сайн дураараа өөрөө хэргээ шийдвэрлүүлэхээр одоогоор 12 хүн ирээд байна. Одоо нэмж 10 орчим хүн авчрахаар бэлтгэл хангаж байна.

Дөрвөн этгээдэд холбогдох дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Интерполын улаан буланд эрэн сурвалжлагдаж буй 47 этгээдээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байна.

Тодруулбал, Казахстан улсад 3, Турк улсад 4, БНСУ-д 6, АНУ-д нэг, Австрали-1, Франц-1, Испанийн хаант улсад-1, Беларус-1, Хонгконг-2, Япон-1, Швейцарын холбооны улсад-1, Малайз-1, Киргиз-1 байна. Тус этгээдүүдийн гадаад пасспортыг бүхэлд нь хүчингүй болгосон. Нийт 12 иргэнийг шилжүүлэн авчирч ирнэ. Эхнээсээ онгоцны тийз захиалгад орсон. Үлдсэн 22 хүнийг олж тогтоохоор ажиллаж байна. Сонирхуулж хэлэхэд, манай улсад зорчигчийн мэдээллийн төв шинэ байгууллагатай болсон.

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө