Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ

2023 оны 6 сарын 72023-06-07
Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ

Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэнэ.

Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна. 

Мөн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2023 оны долдугаар сарын 06, 07, Булган аймгийн баяр наадмыг тус сарын 08, 09, Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зөвшөөрлөө.

Санал болгох

“ФС Улаанбаатар” клуб Монголын хөлбөмбөгийн түүхэнд тэмдэглэгдэх ялалт байгууллаа

Азийн Хөлбөмбөгийн Холбооны клубийн түвшний томоохон тэмцээнүүдийн нэг "AFC Cup"-ийн хэсгийн шатанд шалгарсан "Улаанбаатар" клуб өнөөдөр эхний тоглолтоо эх нутагтаа хийж, гайхалтай ялалт байгууллаа.

2 өдрийн өмнө
Хүндийн өргөлтийн шүүгч Л.Одгэрэл "Парис-2024" олимпыг дэнслэнэ

"Парис 2024" Олимпын наадмыг дэнслэх анхны эрхийг хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл хүртлээ.

2 өдрийн өмнө
ЧӨЛӨӨТ БӨХ: Э.Даваанасан ДАШТ-с МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Сербийн Белград хотод болж буй Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий сүүлийн өдөр манай хоёр тамирчин финалдсан билээ

3 өдрийн өмнө
ЧӨЛӨӨТ БӨХ: Э.Дэлгэрмаа ДАШТ-с МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Сербийн Белград хотноо болж буй Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа шигшээд тунаж үлдсэн билээ.

3 өдрийн өмнө