Хөвсгөл нуурын гүнд 55 жил болсон тракторыг татан гаргалаа

2023 оны 7 сарын 32023-07-03
Хөвсгөл нуурын гүнд 55 жил болсон тракторыг татан гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг Хөвсгөл нуурын эх Ханх сумын нутгаас үе шаттай зохион байгуулж эхэллээ.


ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгт Зэвсэгт Хүчний Жанжин Штабын мэргэжлийн удирдлага, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын байгууллагын аврагчид, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байгаа юм.


Тус ажлын хэсэг өнөөдөр Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит тракторыг тусгай техник хэрэгсэл ашиглан амжилттай татан гаргалаа.


Татан гаргасан трактораас нийтдээ 390 литр шатахуун, тос, тосолгооны материал гаргаж, нуурын бохирдолыг буурууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

ДАРХАН-УУЛ: Зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

Дэлхийн зүрхний өдөр өнөөдөр тохиож байна

1 өдрийн өмнө
Хөвсгөл аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нээгдлээ

Тус төв нь 0-17 насны хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээ, 18-аас дээш насны иргэдэд хүргэх тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр бүтэцтэй ажиллана.

4 өдрийн өмнө
Дархан-Уул аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нээгдлээ

Улсын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулж байна

16 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр  “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа. Тэрбээр  “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ийнхүү саяхан үүдээ нээсэн үйлдвэрээр зочилсон нь энэ юм.

22 өдрийн өмнө