Гамшиг Туркээр дуусахгүй

2023 оны 7 сарын 42023-07-04
Гамшиг Туркээр дуусахгүй

Газар хөдлөлт, далайн шуурга, үер, хөрсний нуралтаас үүдэн дэлхийн өнцөг булан бүрт олон сая хүн амь насаа алдаж байна. Хамгийн сүүлд, Туркийн зүүн өмнөд хэсэгт, Сирийн хилийн ойролцоо болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас өчнөөн хүн нурангид дарагдаж, 600 гаруй хүн амь насаа алдсан. Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ. Ц.Даваасүрэн сайд “Турк улсад болсон газар хөдлөлт бидэнд “Та нар бэлэн байна уу” гэдэг дохио өгсөн. Энэ бол маш том сануулга. Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Нутаг дэвсгэрийн 75 орчим хувь нь 7 баллын газар хөдлөлтөд хамрагддаг. Сүүлийн үед газар хөдлөлт нэлээн идэвхжиж байна. Жишээ нь, Улаанбаатар, Өмнөговь, Хөвсгөл зэрэг аймаг гэх мэт” гэв.  Амралт зугаалга эхэлсэн, баяр наадмын уур амьсгал орсон  энэ өдрүүдэд салбарын сайд ийнхүү анхаарал татсан мэдээлэл өнөөдөр /2023.07.04/хийлээ.

Түүний хэлсэнчлэн зөвхөн Улаанбаатар хотод 2022 онд 1047 удаа газар хөдлөлтийн чичирхийлэл их, бага хэмжээгээр болжээ. Энэ оны эхний улиралд 681 удаа газар хөдлөлт мэдрэгдсэн байна.

Хүн амын дийлэнх нь оршин суудаг 1.6 сая хүнтэй метрополис хотын тухайд төлөвлөлтгүй, тооцоололгүй барилга байгууламж, хүн амын хэт их нягтаршлаар хүрээгээ тэлсэн.

Гэтэл Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхитэй бүсэд оршдог. Ингэхдээ нийслэл орчмын Авдар уул, Эмээлт, Гүнжийн ам, Хустайн нуруу, Мөнгөнморьт сум гэсэн зургаан бүс газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд тооцогддог ба хамгийн ойр нь 15-20 км зайд, хол нь 212 км зайд оршиж байгаа аж. Эдгээр газарт 6.5-8.5 баллын газар хөдлөх магадлалтай. Тухайн газруудад газар хөдлөхөд Улаанбаатар хотод мэдрэгдэх хүч нь 5.5-7.5 балл болохыг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс сануулсан.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн өнөөдрийн мэдээлэлдээ “Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэхэд барилга байгууламжийн чанарт онцгой анхаарал хандуулж байгаа” гэдгийг тодотгосон. Гэсэн ч муугаар бодвол Улаанбаатарт хүчтэй газар хөдлөлт болсон үед тэсч үлдэх барилга байгууламж гарын арван хуруунд тоологдохоор цөөхөн. 

Тухайлбал, 2002 оноос өмнө баригдсан 944 барилгаас  543 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүний дотор сургууль цэцэрлэг айл амьдарч буй барилга байшингууд ч багтаж буй.

Иймд газар хөдлөлттэй холбогдуулан хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг нь барилгын материал чанарт хяналт тавьж байгаа аж. Тэр дундаа, арматур импортлогч   нийт 15 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавихад хоёр аж ахуйн нэгж, дотоодын үйлдвэрлэгч, гурван аж ахуйн нэгжээс тонн тутамд 80 килограмм дутсан зөрчил илэрчээ. Мөн чанарын шаардлага хангахгүй хоёр үйлдвэр байж. Энэ мэтчилэн зөрчилтэй үйлдвэрүүдийн арматурыг борлуулахгүй байх, тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авч байгаа аж. Улмаар энэ нь барилгын чанарт ахиц гарна гэж салбарын сайд үзэж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн. Харин бодит байдал дээр хэрэгжилт нь чухал.

“Жайка” төслөөс 2013 онд ОБЕГ-тай хамтран гаргасан газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээгээр Улаанбаатар хотод 6.5-7.6 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж, 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн тооцоо гаргаж байю. Мөн 3-4 баллын газар хөдлөлтөд 29 ЕБС, 46 цэцэрлэг, 30 эмнэлэг нурах аюултай гэж дүгнэсэн байдаг. Хэдийгээр олон жилийн өмнөх судалгааны дүн ч гэлээ эрсдэл бидэнд маш ойрхон гэдгийг энэ тоон үзүүлэлт харуулж байна.

Хэрэв хүчтэй газар хөдлөлт болж гамшиг боллоо гэхэд бид хэр бэлтгэлтэй байна вэ. ОБЕГ-ын мэдээлснээр  улсын хэмжээнд гамшгийн дуут дохиог мэдээлэх 60 цамхаг байгаа аж.

Хамгийн чухал нь, гамшиг болсон үед иргэд айж сандрахгүй аль болох тайван байх хэрэгтэй гэдгийг холбогдох албаны хүмүүс зөвлөж байгаа юм. Хэрэв газар хөдлөлт аюултай түвшинд хүрвэл Улаанбаатар хот дахь зарлан мэдээллийн 60 цамхаг автоматаар ажиллах нь. Мөн хорогдох байр ч бэлэн байдгийг онцгой байдлын газраас мэдээлсэн юм. Гэхдээ зөвхөн улс ч биш албан байгууллагууд ч бас хоргодох байраа бэлтгэж болохыг зөвлөж байлаа.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө
Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

4 сарын өмнө