СУРВАЛЖИЛГА: Монголын Үндэсний музей жуулчдын хөлд дарагдаж байна

2023 оны 8 сарын 12023-08-01
СУРВАЛЖИЛГА: Монголын Үндэсний музей жуулчдын хөлд дарагдаж байна

Монголын Үндэсний музей жуулчдын хөлд дарагдаж байна. Тус музейд монголчуудын зан заншил, шашин, өв соёл, түүхийн улбаа болсон бөө мөргөлийн хувцас, эдлэл хэрэгслийг дэлгэсэн нь ийнхүү гадаадынхны нүдийг хужирлажээ.

Өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болж буй  “Монгол бөө түүний засал, уламжлалт анагаах ухаан” сэдэвт тусгай үзэсгэлэнд 39 дэсийн 145 ширхэг үзмэрийг толилуулж буй. Шилэн хоргонд  Монгол, Баяд, Буриад, Дархад, Үзэмчин угсаатан бөөгийн гэрэл зураг, хувцас хэрэглэл иж бүрнээр нь залжээ.

XX зууны дунд үед тооцогдох дуулга, дээл, гутал, цалам, зан үйлийн хэрэгсэл нь Гүртэн чойжин ламын хувцас бөгөөд онцлох үзмэрийн нэг аж. Үүний дотор цамын зан үйлд хэрэглэгдэх лянганы багаж бүхий шармал, төмөр, модон эдлэл, толь, дуулга нь сүрдэм.

чойжин.jpg
Гүртэн Чойжин ламын хувцас эдлэл хэрэглэл 

Түүнчлэн Дархад бөөгийн хувцас эдлэл хэрэглэл иж бүрнээр нь дэлгэсэн байх бөгөөд Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-уул, Ханх, Ринченлхүмбэ сумын нутагт явуулсан С.Бадамхатан, Ц.Гочоо нарын судалгааны цуглуулга гэж тайлбарт нь дурджээ. Энэ нь 1959-1963 оны хооронд аж.

4.jpg
XX зуунд хамаарах Дархад бөөгийн эдлэл хэрэгсэл

Дээл хуягтай зэрэгцүүлэн оргой малгайнууд нь хамт дэлгэж. Өд, даав, явуу зэрэг багтсан байх бөгөөд XX зууд хамаарч буйг тайлбарт шигтгэжээ. Хийц загвар ч өөр хоорондоо адилгүй.

3.jpg

Мөн төвөд хэлээр бичсэн даян дээрхийн бөөгийн тахилга судар, хэц хэнгэрэг, илд түүхэн гэрэл зураг зэргийг дурдахгүй өнгөрч болохгүй. Үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Кембрижийн Археологи-Антропологийн музейд хадгалагдаж буй Этил Жон Линдгрений Монгол болон Манжуурт хийсэн бөөгийн судалгааны материалыг ч бас дэлгэжээ.

Танхим дүүрэн хүмүүсийн дийлэнх нь жуулчид. Тэд айраг цагаан идээ сонирхож бөөгийн эдлэл хэрэглэл бүхий ховор нандин үзмэрүүд анхаарлыг нь татаж байгаа нь элт байлаа.

1.jpg
Монголын Үндэсний музейн ажилчид жуулчдыг айраг, цагаан идээгээр угтаж байгаа нь

Нэн ялангуяа гэрэл зураг түүх өгүүлэх аж. Энэхүү үзэсгэлэнг жуулчдад зориулсан төдийгүй хүүхэд залууст  танин мэдэхүйн чухал ач холбогдолтой гэдгийг музейн зүгээс онцлов. 

ҮЗЭСГЭЛЭНГЭЭР СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА

Монголын Үндэснийн музейн Боловсрол, Олон нийтийн хөтөлбөр, маркетингийн албаны дарга Ц.Оюунхишиг

8.jpg

-Үзэсгэлэнгийн гол зорилго нь олон зуун жил хил залгаа оршин буй нүүдэлчдийн дунд хүчтэй оршсоор байгаа бөөгийн эмнэл засал болон анагаах ухааны уламжлалыг харьцуулан судлах, соёлын ялгаатай тал, нийтлэг өвийг угсаатны зүйн үүднээс судалсан үр дүнг нийтэд дэлгэж байна гэв. 

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Хачико 100 нас хүрлээ

Акитаинү үүлдрийн нэгэн бяцхан гөлгийг төрснөөс хэдхэн өдрийн дараа Токиогийн ойролцоо Шибүяа дүүрэгт орших шинэ эзнийд нь авчирсан байна.

2 өдрийн өмнө
Тамгагүй төр жүжиг "Өвөрмонголчуудад нөлөөлнө" гэж тоглолтыг цуцалжээ

БНХАУ-ын Өвөрмонголын Ордос хотын Эзэн хорооны театрт 19-21-ны өдрүүдэд 3 хоног туршид Тамгагүй төр жүжгийг тоглохоор бэлтгэж байв

4 өдрийн өмнө
“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа билээ

12 өдрийн өмнө