Увс аймагт өчигдөр аянганд хоёр хүн цохиулжээ. ОБЕГ-ын мэдээлснээр Сагил сумын Баянзүрх багийн Дэрчингийн-Орой гэх газарт орой 17:30 цагт малчин айлын гэрт аянга буусан тухай мэдээлэл аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэнбайна. . Энэ дагуу албан хаагчдыг очиход сумын харьяат малчин Ө-ийн гэр дээр аянга буусны улмаас 53 настай эмэгтэй А, 37 настай эрэгтэй А нар түлэгдсэн байна. Сумын Эрүүл мэндийн төвийн эмч нарын өгсөн мэдээллээр хоёр иргэний түлэгдэлт бага зэрэг тул биеийн байдал хэвийн гэжээ.