Завхан аймгийн Тосонцэнгэл, Баянтэс суманд ой хээрийн түймэр гарч, бүрэн унтраасныг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Тус газрын мэдээлснээр энэ сарын 29-нд гал түймрийн дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Нарийн бургас гэдэг газар 18:59 цагт гал түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд албан хаагчид 22:09 цагт цурамд оруулж маргааш өглөө 07:32 цагт бүрэн унтраажээ. Мөн өдөр Баянтэс сумын Жавхлан багийн Бэрхийн-Үзүүр гэдэг газар 16:54 цагт гал түймрийн дуудлага бүртгэгджээ. Энэ дагуу Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажилласан байна. Тэд гал түймрийг 15:55 цагийн орчимд бүрэн унтраажээ.
Б.ЦЭЦЭГ