Чойжин ламын хувцас хэрэглэлийг дэлгэнэ

2023 оны 8 сарын 12023-08-01
Чойжин ламын хувцас хэрэглэлийг дэлгэнэ

Монголын Үндэсний музейд өнөөдөр Чойжон ламын хувцас хэрэглэлийг дэлгэнэ. Үзэсгэлэнгийн нээлт 11:00 цагаас эхлэх юм.

Энэхүү тусгай үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Монголын уламжлалт анагаах ухааны музейн 39 дэсийн 145 ширхэг үзмэрийг дэглэж байгаа аж. Үүнээс дурдвал, Дархад бөөгийн иж бүрэн хувцас, ардын эмнэл засалд хэрэглэгдэх домын чулуу, хануурын багаж, эмийн уламжлалт ургамал, түүхий эрдэс чулуу, болон Бурханы шашны уламжлалт анагаах ухааны ном судар, манхаг, эмийн уут сав зэргийг үзэгчдийн хүртээл болгох юм байна. 

Монголын Үндэсний музей, Кембрижийн Их сургууль, Нийгэм соёлын антропологийн тэнхим, Монгол судлалын төв хамтран “Ялгаатай бүс нутаг дахь уламжлалт анагаах ухаан” судалгааны төсөл 2023 оны 1-3 дугаар сар хүртэл явагдсан бөгөөд төслийн гол зорилго нь хил дамнан олон зуун жил хүчтэй оршсоор буй бөөгийн эмнэл засал болон уламжлалт анагаах ухааныг тухайн бүс нутгуудтай харьцуулан судлах, мөн угсаатны соёлын ялгаатай болон нийтлэг өв соёлыг угсаатны зүйн үүднээс судлах зорилготой юм.

Уг төслийн судалгааны үр дүнг Кембрижийн Их сургуулийн нээлттэй фестивалиар хэлэлцүүлэн олноо хүргэсэн ба төслийн зорилго, судалгааны үр дүнг Монголын Үндэсний музей болон Кембрижийн Археологи-Антропологийн музейд хадгалагдаж буй үзмэр эд өлгөөр дамжуулан тусгай үзэсгэлэнгээр хүргэхийг зорьж байгаа  аж. 

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Хачико 100 нас хүрлээ

Акитаинү үүлдрийн нэгэн бяцхан гөлгийг төрснөөс хэдхэн өдрийн дараа Токиогийн ойролцоо Шибүяа дүүрэгт орших шинэ эзнийд нь авчирсан байна.

2 өдрийн өмнө
Тамгагүй төр жүжиг "Өвөрмонголчуудад нөлөөлнө" гэж тоглолтыг цуцалжээ

БНХАУ-ын Өвөрмонголын Ордос хотын Эзэн хорооны театрт 19-21-ны өдрүүдэд 3 хоног туршид Тамгагүй төр жүжгийг тоглохоор бэлтгэж байв

4 өдрийн өмнө
“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа билээ

12 өдрийн өмнө