Испани эмэгтэйчүүдийн ДЭЛХИЙН АВАРГА баг боллоо

2023 оны 8 сарын 212023-08-21
Испани эмэгтэйчүүдийн ДЭЛХИЙН АВАРГА баг боллоо

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт Испани-Английн хооронд болж , 1:0 харьцаагаар хожсон Испанийн бүсгүйчүүд анх удаагаа дэлхийн аварга боллоо.

Эмэгтэй хөлбөмбөгийн Дэлхийн аварга цолыг өмнө нь АНУ дөрвөн удаа, Герман хоёр удаа, Норвеги, Япон тус бүр нэг нэг хүртэж байсан юм. Испаничууд энэ цолыг хүртсэн тав дахь улс болж байна.

Тооны харьцаа ойрхон байсан хэдий ч тоглолтын туршид Испани илүү баг нь байлаа. Тэдний тика така, бөмбөг эзэмшилт, дамжуулалтын эсрэг "хөлбөмбөгийн эх орныхон" олигтой зүйл юу ч хийж чадсангүй.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга цолыг эрэгтэй болон эмэгтэй баг нь хүртсэн цорын ганц орон өмнө нь Герман байсан бол Испани мөн нэмэгдэв.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Санал болгох

Азийн наадамд гялалзаж буй "ОД" -ын сэтгэл хөдөлгөм түүх

Ханжоугийн Азийн наадамд усанд сэлэлтийн төрөлд 1500 метрийн зайд Монгол Улс шинэ рекорд тогтоолоо. Энэ амжилтыг үзүүлсэн тамирчин бол Дүүрэнбаярын Төрмөнх.

1 өдрийн өмнө
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна

Азийн гимнастикийн холбоо, ОУ-ын гимнастикийн холбооны нийтийн гимнастикийн техникийн хорооны дэмжлэгтэй, Монголын гимнастикийн холбооны зохион байгуулалтаар олон улсын сургалт манай улсад есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 1-ны өдрүүдэд болж байна

1 өдрийн өмнө
Боксчин О.Есүгэн Дэлхийн хошой аваргыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа

Боксчин О.Есүгэн "ПАРИС 2024" олимпийн эрхээ авч чадлаа. 

2 өдрийн өмнө
Спортын сэтгүүлчдийн баг "Ханжоу 2022" тамирчдын тосгонд зочиллоо

"Ханжоу 2022" Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бол 37 хэвлэл мэдээллийн ажилтан баг тамирчдаа сурвалжлан мэдээ мэдээллийг түгээж байна.

2 өдрийн өмнө