Швед эмэгтэйчүүдийн ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ медальтан боллоо

2023 оны 8 сарын 212023-08-21
Швед эмэгтэйчүүдийн ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ медальтан боллоо

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээний хүрэл медалийн төлөө тоглолт Австралийн Брисбен хотын 50,000 хүний суудалтай "Lang park" цэнгэлдэхэд талбайн эзэн Австралийн "Матильда" болон Шведийн "Хөх шарууд"-ын хооронд болж, Шведийн шаргал үст бүсгүйчүүдийн ялалтаар (0:2) өндөрлөлөө.

Талбайн эзэд хөгжөөн дэмжигчид, уул, усныхаа өмнө анх удаагаа дэлхийн медаль авахын тулд ихээхээ хичээсэн ч намтар түүх, нөр их туршлагатай Шведийн хөлбөмбөгчид аргагүй л ур чадвар, техник, тактик, хурд, хүч гээд бүхий л талаар илүүрхэн тоглосоор ДАШТ-ээс 4 дэх хүрэл медалиа хүртлээ. Тэд бас нэг мөнгөн медальтай. Олимпоос бас хошой мөнгөтэй, Европын аваргаас алт 1, 3 мөнгөтэй гэхээр Швед бол яах аргагүй эмэгтэй хөлбөмбөгийн хамгийн тогтвортой амжилттай, шилдэг багуудын нэг мөөн.

Олимп , дэлхийн аваргаар нэг л жаахан аз, од нь дутаад, том том багуудыг "мулталдаг" ч өөрсдөө аваргалж чаддаггүй "уламжлал"-тай.

Харин Австрали медаль хүрч чадаагүй ч ард түмнийхээ талархал, хүндэтгэлийг тун ихээр хүлээлээ. Цаашид олон олон охид "матильда"-ийн эгнээнд багтах мөрөөдлийг нь төрүүлж буй нь медалиас ч дутахгүй үнэ цэнэтэй дээ.

Нэгэн сар үргэлжилсэн "Австрали-Шинэ Зеланд 2023" ДАШТ өндөрлөхөд ганцхан тоглолт үлдлээ.

Шинэ аваргыг угтах мөч цагаар хэмжигдээд эхэллээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Санал болгох

Азийн наадамд гялалзаж буй "ОД" -ын сэтгэл хөдөлгөм түүх

Ханжоугийн Азийн наадамд усанд сэлэлтийн төрөлд 1500 метрийн зайд Монгол Улс шинэ рекорд тогтоолоо. Энэ амжилтыг үзүүлсэн тамирчин бол Дүүрэнбаярын Төрмөнх.

1 өдрийн өмнө
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна

Азийн гимнастикийн холбоо, ОУ-ын гимнастикийн холбооны нийтийн гимнастикийн техникийн хорооны дэмжлэгтэй, Монголын гимнастикийн холбооны зохион байгуулалтаар олон улсын сургалт манай улсад есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 1-ны өдрүүдэд болж байна

1 өдрийн өмнө
Боксчин О.Есүгэн Дэлхийн хошой аваргыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа

Боксчин О.Есүгэн "ПАРИС 2024" олимпийн эрхээ авч чадлаа. 

1 өдрийн өмнө
Спортын сэтгүүлчдийн баг "Ханжоу 2022" тамирчдын тосгонд зочиллоо

"Ханжоу 2022" Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бол 37 хэвлэл мэдээллийн ажилтан баг тамирчдаа сурвалжлан мэдээ мэдээллийг түгээж байна.

2 өдрийн өмнө