Эмэгтэйчүүдийн ДАШТ-ын финалд Англи үлдлээ

2023 оны 8 сарын 172023-08-17
Эмэгтэйчүүдийн ДАШТ-ын финалд Англи үлдлээ

"Австрали-Шинэ Зеланд 2023" эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 9 дэх удаагийн ДАШТ-ий хоёр дахь хагас шигшээ тоглолтод Австралийн "Матильда"( Австралийн эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн хоч нэр нь "Waltzing Matilda" хэмээх Австралийн бараг албан ёсны бус төрийн дуулал гэгддэг алдартай дуунаас үүсэлтэй, манайхаар бол бараг " Халуун элгэн нутаг" гэхэд болохоор) нар Английн " эрслэнгүүдэд" 1:3- аар хожигдож, хүрэл медалийн төлөө наймдугаар сарын 19-нд Брисбен хотноо Шведийн багтай тоглохоор боллоо.

Харин аваргын төлөө Испани-Англи наймдугаар сарын 20-нд Сиднейд хүч үзнэ.

Английн бүсгүйчүүд тоглолтын эхнээс л илүүрхсэн. Өмнөх тоглолтод Францыг торгуулийн цохилтоор хожсон "Матильда" нар сэтгэл зүйн болон бие бялдрын сэргэлт хангалттай авч чадаагүй мэт харагдаж байв.

May be an image of 16 people, people playing football, people playing soccer and text

Эхний үеийн 36 дахь минутад Английн Элла Тун хүчтэй, оновчтой цохилтоор Австралийн хаалганы 90-ийн буланд тун гоё гоол оруулсан. Хоёрдугаар үед ч англичууд довтолсоор. Австраличууд хааяа нэг сөрөг довтолгоо хийх гэж оролдсоор. 63 дахь минутад тийм нэг сөрөг довтолгооны үеэр Сэм Керр алсын зайнаас шууд хаалга руу цохисон нь оновчтой болж , тооны харьцаа 1:1 болов. Олимпийн цэнгэлдэхэд энэ үдэш цугласан 75,000 гаруй хөгжөөн дэмжигчид ёстой л " нураах нь уу" гэж бодогдтол багаа дэмжинэ.

Гэвч 10 минут ч бололгүй Англи дахиад тэргүүлээд эхэллээ. Австралийн хамгаалагч Карпентерийн алдааг Английн Лорен Хэмп ашигласан.

Австраличууд дахиад л тоог тэнцүүлэхээр довтолж эхлэв. Боломж бол байсаан. Вайны цохилтыг Английн хаалгач Ирпс хаасан бол Керр хоёр ч удаа ойрхон зайнаас боломжоо ашиглаж чадсангүй.

Англичуудын сөрөг довтолгооноор Руссо гуравдахь гоолыг оруулснаар " матильда" нарын эцсийн найдлага тасарсан.

Хэдийгээр финалд үлдэж чадаагүй ч "Матильда" нараар эх орон нь, хөгжөөн дэмжигчид нь бахархсаар байна.

May be an image of one or more people, train and crowd

Тоглолтын дараа олон мянган балиашигууд гэртээ харьж чадалгүй шөнө дунд хүргэсэн. Учир нь Сидней хотын нийтийн тээврийн дохиоллын систем халдлага гарч, хоёр этгээд кабель, тоног төхөөрөмжийг эвдсэнээр тээврийн хэрэгсэл 3-4 цаг болж байж хэвийн горимонд орлоо. Миний хувьд метроны буудалд 4 цаг хүлээгээд , дахин дамжиж явсаар бараг үүрээр буудалдаа орж ирсэн. Харин австраличууд ухамсар , тэвчээр мундаг улс юм. Харанхуй , хүйтэн шөнө тэр олон цаг зогсоод хүлээхдээ нэг ч хүн уурлаж, уцаарлаж байхыг харсангүй. Ёстой гайхалтай.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Санал болгох

Азийн наадамд гялалзаж буй "ОД" -ын сэтгэл хөдөлгөм түүх

Ханжоугийн Азийн наадамд усанд сэлэлтийн төрөлд 1500 метрийн зайд Монгол Улс шинэ рекорд тогтоолоо. Энэ амжилтыг үзүүлсэн тамирчин бол Дүүрэнбаярын Төрмөнх.

1 өдрийн өмнө
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна

Азийн гимнастикийн холбоо, ОУ-ын гимнастикийн холбооны нийтийн гимнастикийн техникийн хорооны дэмжлэгтэй, Монголын гимнастикийн холбооны зохион байгуулалтаар олон улсын сургалт манай улсад есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 1-ны өдрүүдэд болж байна

1 өдрийн өмнө
Боксчин О.Есүгэн Дэлхийн хошой аваргыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа

Боксчин О.Есүгэн "ПАРИС 2024" олимпийн эрхээ авч чадлаа. 

2 өдрийн өмнө
Спортын сэтгүүлчдийн баг "Ханжоу 2022" тамирчдын тосгонд зочиллоо

"Ханжоу 2022" Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бол 37 хэвлэл мэдээллийн ажилтан баг тамирчдаа сурвалжлан мэдээ мэдээллийг түгээж байна.

2 өдрийн өмнө