Наймдугаар сарын 26-ны өдрөөс 20 хоногийн турш улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарсан. Ингэхдээ автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх юм байна.
Захирамжид:
-Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
-Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, Есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгажээ.
Харин энэхүү зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүд хамаарахгүй болохыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдэгдлээ. Үүнд:
- Авто зам засвар
- Хот тохижилт
- Шугам сүлжээ
- Зөөврийн ус хангамж
- Дипломат байгууллагын автомашин
- Зочид төлөөлөгчдийн цуваа
- Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл
- Стандартын шаардлага хангасан такси
- Сургууль цэцэрлэгийн хүүхдийн автобус
- Ажилчдын автобус
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл
- Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт үйлчлэхгүй.
Эдгээрээс бусад тээврийн хэрэгсэлд хамаарах юм байна.