Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоёр хүүхдийг дэлгүүрээс дагуулж явах гэж байна гэх асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тухай энэ сарын 22-нд мэдээлж байв.
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр/2023.08.25/ өгсөн мэдээллээр тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж, тухайн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна гэв.
Хэргийн тухайд сануулахад 2023 оны наймдугаар сарын 22-ны 19:30 цагт “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий хотхонд байрлах дэлгүүрийн гадаа манай 10 настай, 13 настай хоёр эмэгтэй хүүхдийн араас эрэгтэй хүн дагаад та хоёр дэлгүүрээс юм хулгайлсан байна гээд авч явах гэсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэн шалгаж байна.