О.Есүгэн "Парис-2024" Олимпийн анхны эрхийг авлаа

2023 оны 8 сарын 232023-08-23
О.Есүгэн "Парис-2024" Олимпийн анхны эрхийг авлаа

Азербайжаны нийслэл Баку хотноо наймдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын нэгэн хүртэл буудлагын спортын 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй билээ.

Тус тэмцээнээс мөн "Парис-2024" олимпийн эрх олгох тул улс орнууд ихэд ач холбогдол өгч буй нь 101 орны 1249 тамирчин оролцож буйгаас тодорхой харагдана.

Өчигдөр өндөрлөсөн эмэгтэйчүүдийн урт бууны 3х20 дасгал ( 3 байрлалаас буудах дасгал ч гэж ярьдаг)-д Монголын шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн 587 оноо авч ( суугаа байдлаас 98+99=197, хэвтээ байдлаас 99+99=198, зогсоо байдлаас 97+95=192) 11 байр эзлэн "Парис-2024" олимпийн наадамд оролцох эрхийг Монголын баг тамирчдаас анхлан авлаа. О.Есүгэн нь "Токио-2020" олимпийн наадамд цэц сорьж байсан бөгөөд Ж.Ганхуяг дасгалжуулагчийн удирдлага доор хичээллэдэг билээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Санал болгох

Азийн наадамд гялалзаж буй "ОД" -ын сэтгэл хөдөлгөм түүх

Ханжоугийн Азийн наадамд усанд сэлэлтийн төрөлд 1500 метрийн зайд Монгол Улс шинэ рекорд тогтоолоо. Энэ амжилтыг үзүүлсэн тамирчин бол Дүүрэнбаярын Төрмөнх.

1 өдрийн өмнө
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна

Азийн гимнастикийн холбоо, ОУ-ын гимнастикийн холбооны нийтийн гимнастикийн техникийн хорооны дэмжлэгтэй, Монголын гимнастикийн холбооны зохион байгуулалтаар олон улсын сургалт манай улсад есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 1-ны өдрүүдэд болж байна

1 өдрийн өмнө
Боксчин О.Есүгэн Дэлхийн хошой аваргыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа

Боксчин О.Есүгэн "ПАРИС 2024" олимпийн эрхээ авч чадлаа. 

2 өдрийн өмнө
Спортын сэтгүүлчдийн баг "Ханжоу 2022" тамирчдын тосгонд зочиллоо

"Ханжоу 2022" Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бол 37 хэвлэл мэдээллийн ажилтан баг тамирчдаа сурвалжлан мэдээ мэдээллийг түгээж байна.

2 өдрийн өмнө