Евгений Пригожины нас барсныг тогтоожээ

2
2023 оны 8 сарын 282023-08-28
Евгений Пригожины нас барсныг тогтоожээ

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мэдээлэл хийлээ. Тверская мужид болсон нисэх онгоцны ослоор нас барагсдын цогцост хийсэн генетикийн анализ шинжилгээ дуусч, амь үрэгдсэн 10 хүний хэн болохын тогтоосон. Онгоцонд явсан хүмүүсийн нэрс, шинжилгээний дүнтэй таарч байна. Вагнер группийн үүсгэн байгуулагч Евгений Викторович Пригожин тус нисэх онгоцны осолд нас барсныг Мөрдөн байцаах хороо нэгэнт тогтоолоо гэжээ.

23-нд ОХУ-ын Агаарын тээврийн төв Тверская мужид осолдсон нисэх онгоцонд зорчсон хүмүүсийн нэрсийг нийтэлсэн. Хувийн цэргийн Вагнер группийг үүсгэн байгуулагч Евгений Викторовчи Пригожин, тус группийг үүсгэн байгуулагчдын нэг, командлагч Дмитрий Уткин нар тус онгоцоор зорчиж байсныг нотолсон юм.

Санал болгох

Хятад улс хэзээд “Дэлхийн өмнөд”-ийн нэгэн гишүүн мөн

Энэ өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган дээр “Дэлхийн өмнөд”-ийн орнууд хөгжлийн хөрөнгө санхүүжилт, уур амьсгалын дулаарал, орлогын тэнцвэргүй байдал зэрэг олон томоохон сэдэвт анхаарал хандуулж байна

4 өдрийн өмнө
Азийн наадмыг 68 хэлээр дэлхийд түгээнэ

Ханжөүгийн Азийн наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ

5 өдрийн өмнө