"Castel Moments" гэрэл зураг, уран зураг, дижитал зургийн уралдаан өндөрлөлөө

2023 оны 8 сарын 302023-08-30

Maison Castel брэндээс виноны соёл, зөв зохистой хэрэглээг бүтээлчээр олон нийтэд таниулах зорилгоор Castel Moments уралдааныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Гэрэл зураг, уран зураг, дижитал зураг зэрэг 3 төрлүүдэд бүтээл хүлээн авч шалгаруулдаг байсан бол энэ жил төрлөө нэмэн AI технологи болон гар урлалын төрлүүдийг нэмж өгснөөрөө онцлогтой болсон юм.

Castel Moments уралдаанд нийт 80 гаруй оролцогчийн 160 гаруй бүтээл ирж 3 шатны шалгаруулалтаар төрөл тус бүрээс цорын ганц ялагчдыг шалгаруулсан билээ.

Эхний шатны шалгаруулалтыг бүтээлийн өгүүлэмж, санаа, бүтээлч байдлаар Урлаг судлалын ухааны доктор, Уран бүтээлч М.Батзориг, Гэрэл зурагчин Chayodu, Дижитал артист Г.Наранбаатар нар шүүсэн байна. Хоёрдугаар шатанд тэнцсэн бүтээлүүдийг Maison Castel MN Facebook болон Instagram хуудсуудаар нийтлэн like, reaction, share тоогоор шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан. Эцсийн шатны шалгаруулалтыг мөн дээр дурдсан мэргэжлийн шүүгчид шүүсэн ба төрөл тус бүрд ялагчдыг тодруулсан байна.

Уран зургийн төрөлд оролцогч Г. Жамьяанпүрэвийн “Өрнөдөөс ирсэн бэлэг” бүтээл, гэрэл зургийн төрөлд А. Булганчимэгийн “Мэдрэмжээ нуулгүй илэрхийл” бүтээл, дижитал зургийн төрөлд М. Агарын “Grape-stomping girls” бүтээл, гар урлалын төрөлд Х. Алткагийн “Шилэн урлал” бүтээл, мөн AI төрөлд Б. Батзолбоогийн “Уруул дурлах амт” бүтээлүүд тус тус ялагчаар шалгарлаа.

Castel компанийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан захирал Монгол улсад зочилсон ба тус тэмцээний гэрэл зургийн төрөлд А. Булганчимэгийн “Мэдрэмжээ нуулгүй илэрхийл” бүтээл шилдгийн шилдэг бүтээлээр тодорч Франц улс руу аялах эрхээр шагнагдсан байна. Тус аялал нь Франц улсын Парис хот болон мөн виноны эх орон Богду хотын шилдэг шилтгээнүүдээр зочлон усан үзэм хураахаас эхлээд вино үйлдвэрлэх бүх арга техник, технологитой танилцах боломжтойгоороо онцлогтой юм.

Нийт оролцогч нартаа талархал илэрхийлье! Дараа жилийн Castel Moments уралдаанаар дахин уулзацгаая.

Аl 

AI winner.jpg

Дижитал зураг

digital winner.jpg

Дүрслэх урлаг

fine art winner.jpg

Гар урлал

Gar urlal winner.jpg

Гэрэл зураг

PHotography winner, best of best.jpg

2.jpg

3.jpg

4.jpg

5.jpg

13.jpg

6.jpg

7.jpg

8.jpg

9.jpg

10.jpg

12.jpg

 

 

Санал болгох

Хачико 100 нас хүрлээ

Акитаинү үүлдрийн нэгэн бяцхан гөлгийг төрснөөс хэдхэн өдрийн дараа Токиогийн ойролцоо Шибүяа дүүрэгт орших шинэ эзнийд нь авчирсан байна.

2 өдрийн өмнө
Тамгагүй төр жүжиг "Өвөрмонголчуудад нөлөөлнө" гэж тоглолтыг цуцалжээ

БНХАУ-ын Өвөрмонголын Ордос хотын Эзэн хорооны театрт 19-21-ны өдрүүдэд 3 хоног туршид Тамгагүй төр жүжгийг тоглохоор бэлтгэж байв

4 өдрийн өмнө
“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа билээ

12 өдрийн өмнө