ДАШТ: Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

2023 оны 8 сарын 302023-08-30
ДАШТ: Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан олон улсын Таеквондогийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг оролцож, дөрвөн мөнгө, хоёр хүрэл буюу нийт зургаан медалийн эзэн боллоо.

  Дэлхийн 83 орны тамирчид оролцсон тус тэмцээний хувийн тулаан  буюу -72 кг , хувийн түль таван дан, хувийн хатуу биет хугалах төрөлд тус бүр мөнгө, багийн төрлөөр хоёр хүрэл, нэг мөнгөн медалийг хүртсэн байна.

Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг  нь олон улсын таеквондогийн спортоор 1995 оноос хойш 28 дахь жилдээ хичээллэж байна.

 Энэ хугацаанд улсын аварга шалгаруулах тэмцээнээс 22 алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

“ФС Улаанбаатар” клуб Монголын хөлбөмбөгийн түүхэнд тэмдэглэгдэх ялалт байгууллаа

Азийн Хөлбөмбөгийн Холбооны клубийн түвшний томоохон тэмцээнүүдийн нэг "AFC Cup"-ийн хэсгийн шатанд шалгарсан "Улаанбаатар" клуб өнөөдөр эхний тоглолтоо эх нутагтаа хийж, гайхалтай ялалт байгууллаа.

2 өдрийн өмнө
Хүндийн өргөлтийн шүүгч Л.Одгэрэл "Парис-2024" олимпыг дэнслэнэ

"Парис 2024" Олимпын наадмыг дэнслэх анхны эрхийг хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл хүртлээ.

2 өдрийн өмнө
ЧӨЛӨӨТ БӨХ: Э.Даваанасан ДАШТ-с МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Сербийн Белград хотод болж буй Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий сүүлийн өдөр манай хоёр тамирчин финалдсан билээ

2 өдрийн өмнө
ЧӨЛӨӨТ БӨХ: Э.Дэлгэрмаа ДАШТ-с МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Сербийн Белград хотноо болж буй Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа шигшээд тунаж үлдсэн билээ.

2 өдрийн өмнө