“Будапешт-2023”-ийг эргэн дурсахуй

2023 оны 8 сарын 302023-08-30
“Будапешт-2023”-ийг эргэн дурсахуй

Унгарын Будапешт хотод хөнгөн атлетикийн ДАШТ өнгөрсөн ням гарагт өндөрлөлөө. Энэ жилийн ДАШТ-д 195 орны 2100 гаруй тамирчин оролцсон нь тэмцээний түүхэн дээд амжилт болов. “Будапешт-2023”-ийн үеэр дэлхийн нэг, дэлхийн залуучуудын нэг, ДАШТ-ий долоо, тивийн 11, улсын 73 дээд амжилт шинэчлэгджээ. Мөн 120 орны 400 мянган үзэгч тасалбар худалдан авч, шилдэг тамирчдын өрсөлдөөнийг сонирхсон байна.

Энэ удаагийн тэмцээний гол оддын тоонд 100 м, 200 м, 4х100 м буухиа гүйлтийн аварга Н.Лайлс (АНУ), 100 м, 4х100 м буухиа гүйлтийн аварга Ш.Ричардсон (АНУ), 400 м-ийн халхалттай гүйлт, 4х400 м-ийн буухиад аваргалсан Ф.Бол (Голланд), ДАШТ-ий 1500 м, 5000 м-ийн зайд хоёуланд түрүүлсэн анхны эмэгтэй гүйгч Кенийн Ф.Кипегон, 20 км болон 35 км-ын спорт алхаанд алт, мөнгөн медаль бөөндсөн А.Мартин, М.Перес (хоёул Испани) нар орж байна.

Сонирхолтой статистик:

  • 23 улс алтан медаль, 26 улс мөнгө, 24 улс хүрэл медаль хүртсэнээс гадна нийт 46 улсын тамирчин медалийн тавцанд гарчээ.

Тивийн шилдэг үзүүлэлт:

  • Африк - таван улс 9 алтан медаль
  • Ази - гурван улс гурван алтан медаль
  • Европ - есөн улс 16 алтан медаль
  • Далайн орнууд - нэг улс нэг алтан медаль
  • Өмнөд Америк – нэг улс нэг алтан медаль

Анхдагчууд:

  • Энэтхэг (Н.Чопра, эрэгтэйчүүдийн жад шидэлт), Буркина-Фасо (эрэгтэйчүүдийн гурвын харайлт), Серб (эмэгтэйчүүдийн уртын харайлт) улсууд ДАШТ-ээс анхны алтан медалиа хүртэв.
  • Эрэгтэйчүүдийн 100 м-ийн зайд медаль хүртсэн Африкийн анхны гүйгч нь Ботсванийн Л.Тейбого боллоо.
  • Х.Китагүчи эмэгтэйчүүдийн жад шидэлтэд түрүүлсэн анхны Япон эмэгтэй болсон. Тэрбээр 2025 онд Токио хотод болох дараагийн ДАШТ-ий үеэр талбай дээрээ аварга цолоо хамгаалах боломжтой юм.
  • Э.Обиена эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтад мөнгөн медаль хүртсэн нь ДАШТ-д Филиппин тамирчдын үзүүлсэн оргил амжилт болж түүхэнд үлдлээ.
  • Пакистан (А.Надийм, эрэгтэйчүүдийн жад шидэлт), Британийн Виржиний арлууд (К.Макмастер, эрэгтэйчүүдийн 400 м-ийн халхалттай гүйлт) ДАШТ-ээс анх удаа медаль хүртэв.
  • ДАШТ-ий түүхэнд анх удаа алтан медалийг хоёр тамирчин хуваан хүртсэн нь К.Мүүн (АНУ), Н.Кеннеди (Австри) нар юм. Тэд эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтад ийм өвөрмөц амжилтын эзэд болсон.

Эх сурвалж: Н.ЭНХ 

Таван цагариг сонин

Санал болгох

Азийн наадамд гялалзаж буй "ОД" -ын сэтгэл хөдөлгөм түүх

Ханжоугийн Азийн наадамд усанд сэлэлтийн төрөлд 1500 метрийн зайд Монгол Улс шинэ рекорд тогтоолоо. Энэ амжилтыг үзүүлсэн тамирчин бол Дүүрэнбаярын Төрмөнх.

1 өдрийн өмнө
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна

Азийн гимнастикийн холбоо, ОУ-ын гимнастикийн холбооны нийтийн гимнастикийн техникийн хорооны дэмжлэгтэй, Монголын гимнастикийн холбооны зохион байгуулалтаар олон улсын сургалт манай улсад есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 1-ны өдрүүдэд болж байна

1 өдрийн өмнө
Боксчин О.Есүгэн Дэлхийн хошой аваргыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа

Боксчин О.Есүгэн "ПАРИС 2024" олимпийн эрхээ авч чадлаа. 

2 өдрийн өмнө
Спортын сэтгүүлчдийн баг "Ханжоу 2022" тамирчдын тосгонд зочиллоо

"Ханжоу 2022" Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бол 37 хэвлэл мэдээллийн ажилтан баг тамирчдаа сурвалжлан мэдээ мэдээллийг түгээж байна.

2 өдрийн өмнө