Хэл ам татласан "Их хуралдай" ашиглалтад оржээ

3
2023 оны 9 сарын 62023-09-06
Хэл ам татласан "Их хуралдай" ашиглалтад оржээ

Хэнтий аймгийн Биндэр суманд “Их хуралдай” цогцолбор ашиглалтад оржээ. Энэ талаар аймгийн ЗДТГ-аас  “1206 онд Монгол төрийн их хуралдай анх чуулж, их Монгол улсыг тунхаглан, Чингис хааныг их эзэн хаанд өргөмжилсөн түүхэн газар болох Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Хуралдай” цогцолбор баригдаж, ашиглалтад орлоо.  Цогцолборын загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Төртогтох гаргасан бөгөөд барилга нь тэнхлэгээрээ 21 метрийн диаметртэй хагас бөмбөрцөг хэлбэртэй, мөн хэмжээний зоорийн давхартай, Монгол гэрийн хэв шинжийг агуулжээ” гэж тайлбарлажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байх үедээ Хэнтий аймагт хэд хэдэн аялал жуучлалын цогцолбор барих ажил санаачилсны нэг нь энэхүү цогцолбор юм. Гэвч уг цогцолбор төсвөөс хоёр тэрбум төгрөг татсан ч хэл ам таталсаар татвар төлөгчдийн мөнгийг үргүйдүүлсэн хөшөө дурсгал, барилгын жагсаалтыг нэмсэн. 

хуралд1.jpg

Сануулбал, “Их хуралдай” орд цогцолборын барилгын ажил 2018 оны арваннэгдүгээр сард эхэлж, гүйцэтгэгч компаниар “Мөнх-Өргөө” ХХК ажилласан байдаг. Төлөвлөгөө ёсоор цогцолбор  2019 онд ашиглалтад орох ёстой байв. Тус компани барилгын ажлыг мөн оны арванхоёрдугаар сард ажлаа дуусан гэж үзсэн ч зөвхөн барилга угсралтын ажлыг л тооцсон юм. Иймд “Их хуралдай” төрийн мэдэлд очиж, барилгын ажлуудыг гүйцээхээр болсон байдаг. Гэвч барилга дутуу баригдсан, санхүүжилт, цар тахал зэрэг олон асуудал ар араасаа хөвөрсөөр таван жил дамнасны эцэст үүдээ нээж байна.

барилгө.jpg

барилгд.jpg

хаалаг.jpg

Б.ЦЭЦЭГ

 

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

3 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө