Хүндийн өргөлтийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

2023 оны 9 сарын 42023-09-04
Хүндийн өргөлтийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр буюу есдүгээр сарын дөрвөнд Саудын Арабын Эр Рияд хотноо хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 88 дахь удаагийн ( эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн ) тэмцээн эхэлнэ.

Есдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд 117 орны 719 тамирчин оролцож байна. "Парис-2024" зуны олимпийн XXXIII наадамд оролцох эрх авахын тулд заавал оролцсон байх хоёр тэмцээний нэг нь энэ ДАШТ тул ( нөгөөх нь дараа жилийн 4 сард Тайландад болох дэлхийн цомын тэмцээн) ийм олон орны баг тамирчид Саудын Арабт иржээ.

Манай Монголоос ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор 10 туйванч ( 3 эр, 7 эм) оролцох юм.

Тухайлбал эрэгтэйчүүдийн 55 кг-д Ө.Чагнаадорж, 61 кг-д У.Амарбаяр, +109 кг-ийн жинд М.Бахберген нар, харин эмэгтэйчүүдийн 45 кг-д Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, Б.Хонгорзул, 64 кг-д О.Төгс-Эрдэнэ, Г.Ануужин, 71 кг-д Г.Энэрэл, 81 кг-д М. Анхцэцэг нар хүч сорих ажээ.

Есдүгээр сарын дөрвөнд Ө.Чагнаадорж, У.Амарбаяр, Б.Тунгалаг, 9.7-нд Б.Хонгорзул, 9.8-нд Э.Энхтамир, 9.10-нд Азийн аварга Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 9.11-нд Г.Энэрэл, 9.15-нд дэлхийн аварга М.Анхцэцэг, 9.17-нд М.Бахберген нар дэвжээнд гарна.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Манай гол найдвар Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга , ДАШТ-ий алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт, "Токио-2020" олимпийн дөрөвдүгээр байрын шагналт Мөнхжанцангийн Анхцэцэг маань энэ удаа 81 кг-ийн жинд оролцоно. Учир нь "Парис-2024" олимпийн наадамд хүндийг өргөгч бүсгүйчүүд 49 кг, 59 кг, 71 кг, 81 кг, +81 гэсэн тавхан жинд өрсөлдөх юм.

Ц.Энхтүвшин

Санал болгох

Азийн наадамд гялалзаж буй "ОД" -ын сэтгэл хөдөлгөм түүх

Ханжоугийн Азийн наадамд усанд сэлэлтийн төрөлд 1500 метрийн зайд Монгол Улс шинэ рекорд тогтоолоо. Энэ амжилтыг үзүүлсэн тамирчин бол Дүүрэнбаярын Төрмөнх.

1 өдрийн өмнө
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна

Азийн гимнастикийн холбоо, ОУ-ын гимнастикийн холбооны нийтийн гимнастикийн техникийн хорооны дэмжлэгтэй, Монголын гимнастикийн холбооны зохион байгуулалтаар олон улсын сургалт манай улсад есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 1-ны өдрүүдэд болж байна

1 өдрийн өмнө
Боксчин О.Есүгэн Дэлхийн хошой аваргыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа

Боксчин О.Есүгэн "ПАРИС 2024" олимпийн эрхээ авч чадлаа. 

2 өдрийн өмнө
Спортын сэтгүүлчдийн баг "Ханжоу 2022" тамирчдын тосгонд зочиллоо

"Ханжоу 2022" Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бол 37 хэвлэл мэдээллийн ажилтан баг тамирчдаа сурвалжлан мэдээ мэдээллийг түгээж байна.

2 өдрийн өмнө