ТОЙМ | Германы шигшээ баг анх удаа ДЭЛХИЙН АВАРГА боллоо

2023 оны 9 сарын 112023-09-11
ТОЙМ | Германы шигшээ баг анх удаа ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Олон Улсын Сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн дэлхийн аварга 2023 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 10-ны өдрүүдэд Филиппин, Япон, Индонез зэрэг улсуудад амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Тив бүрээс шалгарсан шилдэг 32 улсын шигшээ баг найман хэсэгт хуваагдан өрсөлдлөө.

ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГ ДАШТ-нд НЭГ Ч ЯЛАГДАЛГҮЙ БОСОО ТҮРҮҮЛЛЭЭ

Германы шигшээ баг энэхүү ДАШТ-нд босоо байж нэг ч ялагдалгүй хүчирхэг багуудыг буулган авч түрүүлж чадлаа. Багийн ахлагч ДАШТ-ны үнэ цэнтэй тоглогч болсон Dennis Schroder үнэхээр ганган байж багаа ялалтанд хөтөллөө мөн финалын тоглолтын MVP Franz Wagner энэхүү тэмцээнд гэмтлийн улмаас хэд хэдэн тоглолт өнжсөн ч хэрэгтэй үедээ эргэн ирж багаа ялалтанд хүргэж чадлаа. Тэд багаараа энэхүү дэлхийн аваргад жигд байж хүчирхэг багуудыг буулган авлаа.

dE5Gvd5Zf0Cho7dijmBe-A.jpg

ФРАНЦИЙН ШИГШЭЭ БАГ ХЭСГЭЭС ГАРЧ ЧАДААГҮЙ 

 

Сагсан бөмбөгийн дэлхийн аваргын хамгийн анхны том сенсаац бол энэ жил аварга авах зорилготой ирсэн Францын шигшээ баг хэсгийн тоглолтондоо 2 дараалан ялагдал хүлээж (Канад 95:65 Франц), (Латви 88:86 Франц)  18 дугаар байранд бичигдлээ.

xZ9-Bvp08U-kVNjjX5yiOg.jpg

Словенийн шигшээ багийн "од" тоглогч Лука Дончич эхний шатын мэргэн буучаар шалгарлаа

NBA Dallas mavericks багийн тоглогч Лука Дончич хэсгийн шатны нэг тоглолтод дунджаар 30+ оноо авчээ. 

Словенийн шигшээ баг 19 дэх дэлхийн аваргын 7-р байранд бичигдсэн юм.

Capture.PNG

ЯПОНЫ ШИГШЭЭ БАГ АЗИЙН ТИВИЙГ ТӨЛӨӨЛЖ ОЛИМПТ ОРОЛЦОНО

Японы шигшээ баг хоёр олимпод дараалан оролцох эрхтэй боллоо. Тэд анх удаа Ази тивээс Европын багийг хожсон амжилт үзүүлсэн юм. (JAPAN 86-77 Venezuela), (JAPAN 80-71 CAPE VERDE)

Японы шигшээ баг 3 ялалт, 2 ялагдалтай 19-р байранд орлоо.

249454.jpg

ДЭЛХИЙН АВАРГАД АНХ УДААГАА ОРОЛЦСОН ЛАТВИЙН ШИГШЭЭ БАГ 5-р БАЙРАНД ШАЛГАРЛАА

Латвийн шигшээ баг хүчирхэг Испани, Франц, Бразил, Итали гэх хүчирхэг багуудыг буулган авч байр эзлэх хамгийн сүүлийн тоглолтонд Ливааны шигшээ багийг 109:70 харицаатайгаар буулган авч дэлхийн аваргын 5-р байранд шалгарлаа.

image-1693742863.jpg

АНУ-ын шигшээ хоёр ДЭЛХИЙН АВАРГА дарааллан медальгүй буцлаа

Дэлхийн таван удаагийн аварга АНУ-ын шигшээ баг хэсгийн шатанд Литвийн шигшээ багт 110:104 харицаатайгаар ялагдал хүлээж хоёрдугаар байраар гарч Италийн шигшээ багтаа шөвгийн 8-д тааран тоглож 100:63 харицаатайгаар ялалт байгуулж хагас шигшээд оролцох эрхээ авсан юм. Тэднийг маш зөв цагтаа хожигдол хүлээлээ гэж ихэнх хүмүүс ярьж байсан бөгөөд тэд хагас шигшээд Германы шигшээ багтаа тааран 113:111 харицаатайгаар ялагдал хүлээн хүрэл медалийн төлөө Канадийн шигшээ багтаа тоглон (OT 127:118) ялагдал хүлээж 4-р байранд шалгарлаа. 

download.jpg

Дэлхийн таван удаагийн аварга Сербийн шигшээ баг энэхүү дэлхийн аваргад гарз хохирол ихтэй байлаа 

Сербийн шигшээ баг шөвгийн наймын тоглолтонд Өмнөд Судантай хийсэн тоглолтын үеэр Бориш Симанич гэмтэл авч улмаар нэг бөөрөө авхуулжээ. Мөн залуу тоглогчийн спортын замнал зогсох аюултай байгаа юм.

Самбар дор Бориш Өмнөд Суданы Нуни Омототой мөргөлдсөн. Омото түүнийг бөөрөн тус газар нь тохойлдсон бөгөөд серби тоглогч талбайг орхисон юм. Эхлээд жижиг гэмтэл мэт харагдаж байсан ч Боришийг эмнэлэгт яаралтай хэвтүүлж, хагалгаанд оруулахаас өөр аргагүй болжээ.

Мөн тэд финалын тоглолтын эхэнд төвийн тоглогчоо бэртлийн улмаас алдаж Германд 83:77 харицаатайгаар ялагдал хүлээн мөнгөн медаль хүртлээ. Тэд европ тивээс Олимт оролцох эрхээ авсан юм.

376861438_848818736590742_275844235649627944_n.jpg

ШАГНАЛ,УРАМШУУЛАЛ

2023 ОНЫ ДАШТ-ны БЭЛГЭДЛИЙН ШИГШЭЭ БАГ ТОДОРЛОО

  • Германы шигшээ багийн ахлагч Dennis Schroder
  • Канадын шигшээ багийн "од" тоглогч Gilgeous-Alexander
  • АНУ-ын шигшээ багийн ахлагч Anthony Edwards
  • Сербийн шигшээ багийн "од" тоглогч Bogdan Bogdanovic
  • Слованийн шигшээ багийн "од" тоглогч Luka Doncic

smNqdp-BV0242p0trAX5Tw.jpg

2023 оны ДАШТ-ны шилдэг хамгаалан тоглолчоор DILLON BROOKS тодорлоо

376227335_848822413257041_2678428744699825545_n.jpg

2023 оны ДАШТ-ны ЗАЛУУ ОД ТОГЛОГЧООР АВСТРАЛИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОГЧ JOSH GIDDEY

377254634_848805783258704_4056724125942807090_n (1).jpg

АМЖИЛТ НЬ АХИСАН БАГААР СЕРБИЙН ШИГШЭЭ БАГ ТОДОРЛОО

376555662_848812269924722_5603838289802959899_n.jpg

ДАШТ-ны "All seccond team" буюу хоёрдугаар шилдэг багийг тодрууллаа

  • Италийн шигшээ багийн тоглогч Simone Fontecchio

  • Латвийн шигшээ багийн холбогч Arturs Zagars

  • Литвийн шигшээ багийн тоглогч  Jonas Valanciunas

  • Сербийн шигшээ багийн тоглогч Nikola Milutinov

  • Германы шигшээ багийн тоглогч Franz Wagner нар тодорлоо.

376285245_848823603256922_6950121699301398658_n.jpg

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧААР ЛАТВИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ Luca Banchi

376277666_848827169923232_4110052296771695872_n.jpg

 

Санал болгох

Азийн наадамд гялалзаж буй "ОД" -ын сэтгэл хөдөлгөм түүх

Ханжоугийн Азийн наадамд усанд сэлэлтийн төрөлд 1500 метрийн зайд Монгол Улс шинэ рекорд тогтоолоо. Энэ амжилтыг үзүүлсэн тамирчин бол Дүүрэнбаярын Төрмөнх.

1 өдрийн өмнө
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна

Азийн гимнастикийн холбоо, ОУ-ын гимнастикийн холбооны нийтийн гимнастикийн техникийн хорооны дэмжлэгтэй, Монголын гимнастикийн холбооны зохион байгуулалтаар олон улсын сургалт манай улсад есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 1-ны өдрүүдэд болж байна

1 өдрийн өмнө
Боксчин О.Есүгэн Дэлхийн хошой аваргыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа

Боксчин О.Есүгэн "ПАРИС 2024" олимпийн эрхээ авч чадлаа. 

2 өдрийн өмнө
Спортын сэтгүүлчдийн баг "Ханжоу 2022" тамирчдын тосгонд зочиллоо

"Ханжоу 2022" Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бол 37 хэвлэл мэдээллийн ажилтан баг тамирчдаа сурвалжлан мэдээ мэдээллийг түгээж байна.

2 өдрийн өмнө